Нэг өрх 2.5 тонн сайжруулсан түлшээр өвөлжих боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

“Агаарын бохирдол-2” форумын хүрээнд “Цэвэр агаар-Шинэ төлөвлөлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, үйлдвэрлэгч, иргэдийн саналыг сонсч байна.  Нэг өрх 2.5 тонн түлшээр өвөлжих боломжтой гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэгчид ч хүрэлцэн иржээ. Туркээс авчирсан зуухнаас 19 зуухыг иргэд, шаардлага хангаагүй, ширмийг нь хайлуулсан гээд гаргаж тавьсан  байгаа тухай зарим үйлдвэрлэгч хэллээ.

Хотыг бүрэн утаагүй болгоно гэвэл гэр хорооллын өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх ёстой ч үүнийг шийдвэрлэхэд хүндрэлтэй. Эхний ээлжинд сайжруулсан түлшинд шилжээд, аажимдаа хийн түлш хэрэглэх ёстой хотын дарга хэлж байлаа.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.214) 2018 оны 02 сарын 28

Утаанд тосовлодог монго хайран. Тосовлуулэх болсон гэр хорооллынхон нуурсний оронд коксжсон нуурс юм уу, аль эсвэл самрын ясны шахмал тулш хэрэглэвэл алдарт утаа угуй болж туугээр далимдуулж монго идэх шалтаг угуй болж монго ч хэмнэгдэнэ, овчлол ч багасна шуу дээ.

0  |  0
Top