”Сервис центр” төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ажлын зураг хийгдсэн. Дөрвөдүгээр сарын 15-нд барилгын ажил эхэлж, 11 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр болжээ. 24 байршилд дахин төлөвлөлт хийих юм байна.  “Сервис центр”-ийг техник эдийн засгийн үзүүлэлтийг таван нөхцөлд тулгуурлан гаргажээ. 11 байршилд 200, 200 айл хүсэлтээ гаргасан. Тэдгээр автозам, өрхүүд дулааны шугмаас шугам татна.  Нийслэлээс 200 айл тутмын дунд дулаан, цахилгааныг  хангах юм  байна.  Мөн иргэдийг банктай холбож өгөх, зээлийгг банкнаас авхуулах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Агаар, хөрсний бохирдлыг зэрэг шийдвэрлэхээрээ Сервис центр төслийг давуу хэмээн үзсэн аж.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.214) 2018 оны 02 сарын 28

Ганц байшин барьдгаа болиод ингэж цогцоор нь шийдэх нь зов. Сургууль, цэцэрлэгээ мартав аа

0  |  0
Top