Хадгаламж зээлийн есөн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид Хөдөө, аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэн олгож, есөн ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй, зохицуулалт үйлчилгээний хөлс төлөөгүй,  өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелүүлээгүй “Агниста инвестмент” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Мөн “Глобал инвестмент ассет менежмент” ХХК-ийнхыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй, удаа дараагийн тайлан мэдээллийг ирүүлээгүй, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй “Мөнгө ундарга наран”, “Эгбуман зоос”, “Хужиртай булгийн ундарга” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Ундрах актив”, “Хамтын хөдөлмөрийн хүч”, “Өндөр хөмөг”, “Хэтийн заяатай Хан-Уул”, “Бичил бизнес бичил арван хоёр”, “Хайрхан өглөг”, “Монголын багш нарын хөгжил”, “Сити инновэйшн”, “Онгийн харз”, “Төв жас” ХЗХ-дын хадгаламж зээлийн, “Магнай лайшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top