Санхүүгийн зохицуулах хороо ерийн болон урт хугацааны даатгалын 16 компанийн 13-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөө, тайлбараа энэ сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг хүргүүллээ.
Тус байгууллагын 2012 оны 355 дугаар тогтоолоор Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ерийн даатгалын компанид таван тэрбум, урт хугацааны даатгалын компанид зургаан тэрбум төгрөг байхаар тогтоосон. Компаниуд дүрмийн сангийн энэ хэмжээг ирэх зургадугаар сарын 31-ний дотор ханган бүрдүүлсэн байх ёстой. Одоогоор гурван компани шаардлага хангаад байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )