Арилжааны таван банкаар дамжуулан 20 сая долларын зээл олгож эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 04

Тайванийн Засгийн газраас Тайвань Монголын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор Тайванийн “Эскпорт, импорт”-ын банкнаас манай улсын арилжааны таван  банкаар дамжуулан, нийт 20 сая ам.долларын үнийн дүнтэй санхүүжилтийн зээл олгож байгаа ажээ. 

Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк зэрэг банкуудаар дамжуулан, Тайваньтай хийх худалдан авалтаа 100 хувь хүртэл үнийн дүнгээр санхүүжүүлэх зээлийн хүсэлтийг гаргах боломжтой юм байна. Холбогдох мэдээллийг өөрийн цахим хуудасны https://www.roc-taiwan.org/mn_en/post/3325.html хэсэгт байршуулжээ.  Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Тайванийн Экспорт импортын банкны санхүүжилтийн зээлийн холбогдох дүрэм журам, зээлд хамрагдах хүсэлт гаргах арга хэлбэр болон санхүүжилтийн зээлийн шугам бүхий арилжааны таван  банкны зээлийн асуудал хариуцсан холбогдох ажилтнаас мэдээлэл  авах боломжтой юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top