Банк бус санхүүгийн байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх талаар идэвхтэй ажиллаж, дүрмийн сангийн бүртгэл, бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хүсэн хууль, журмын дагуу шийдвэрлүүлсээр байна. Тус хорооноос ББСБ-ууд 2021 оны эхэн хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэн, нийслэлд 2.5 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600 сая, бусад аймаг, сумдад 200 сая төгрөгөөс доошгүй болгосон байхаар ажиллаж байгаа юм. Үе шатны дагуу энэ онд ББСБ-ууд дүрмийн сангийнхаа хэмжээг нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэж эхэлжээ. ББСБ-уудын бүртгэлд орж буй өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, зөвшөөрөл олгож байгаа ажээ. Одоогийн 81 Банк бус санхүүгийн байгууллагын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )