Санхүүгийн зохицуулах хорооноос байгууллага, иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Сүүлийн үед Wi-Fi сүлжээгээр иргэдийн санхүүгийн мэдээлэл алдагдах тохиолдол цөөнгүй гарч буйг мэргэжилтнүүд сануулж байна. Ялангуяа нийтийн, үнэгүй Wi-Fi сүлжээ ашигласан хэрэглэгчдийн дансны нууцлал алдагдах явдал нэлээд гарч байгаа юм. Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний програм хангамж олноор гарч буй энэ үед тэдгээр програм, аппликэйшнүүд дээр болгоомжтой ажиллах, нийтийн сүлжээг аль болох ашиглахгүй VPN холболт, эсвэл гар утасны интернет ашиглаж байхыг зөвлөж байна. Сайтар судлаагүй, таньж мэдэхгүй санхүүгийн аппликэйшнийг баталгаагүй, үл мэдэгдэх эх үүсвэрээс татаж авахгүй байх, ухаалаг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийн шинэчлэлтүүдийг цаг тухайд нь тогтмол хийж хэвших, сүлжээний халдлага болон вирусээс хамгаалах програм хангамжийг байнга ашиглах нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой юм.
Тодорхойгүй цахим хаяг, ухуулгын буюу спам шуудан руу орохоос аль болох татгалзаж, гар утас, бусад төхөөрөмжөө өрөөлд түр хэрэглүүлэх, бэлэглэх, худалдах тохиолдолд хувийн мэдээллээ сайтар устгах шаардлагатай юм. Мөн, үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагаас таны дансны болон нууцлалын мэдээллийг асуусан дуудлага ирвэл сайтар магадлахын зэрэгцээ аль болох утсаар болон мессэж, мэйлээр мэдээллээ өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь банк болон санхүүгийн нэр барьж, хуурамч дүр эсгэн мэдээллийг хулгайлах оролдлого ч цөөнгүй гарч буй юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
jgy