Хувьцааны хөрвөх чадварын үзүүлэлтийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

Санхүүгийн зохицуулах хорооноос  2017 онд хувьцааны хөрвөх чадвар ямар байсныг үзүүлэлтээр гаргажээ. 2017  оны эцэст үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.0 их наяд орчим төгрөгөөр буюу 65.5 хувиар өссөн. Харин 2016 онд 49.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан хувьцааны арилжаа 78.1 тэрбум төгрөг болж 59.3 хувиар нэмэгдсэн байна.

Хэдийгээр бодит тоо хэмжээ эрс нэмэгдсэн ч хувьцааны арилжааны дүнгээс зах зээлийн үнэлгээ илүү өсөлттэй гарч, хөрвөх чадварын үзүүлэлт буурсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн идэвхийг улам бүр сайжруулах, хувьцааны төвлөрлийг сааруулах шаардлага байгааг илэрхийлжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top