10 Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Санхүүгийн зохицуулах хороо нэр бүхий 10 Хадгаламж зээлийн хоршооны  хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа. Мөн зарим Банк бус санхүүгийн байгууллагад шинээр болон нэмж хөрөнгө орууллал хийх, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг Банк бус санхүүгийн байгууллагын  тусгай зөвшөөрлийг сэргээжээ. Түүнчлэн нэг аж ахуйн нэгжид үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн нэг аж ахуйн нэгжийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр бүртгэсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top