МҮХАҮТ 50 байгууллагаар бүл нэмжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

МҮХАҮТ шинэ гишүүдээр хүрээгээ тэлэн 50 гаруй аж ахуйн нэгжид гишүүний гэрчилгээг нь гардуулан өглөө. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа  нар оролцсон байна. Танхимын үйл ажиллагааны бодлого чиглэлийн талаар танилцуулан, бизнесийн ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Танхимын дэргэдэх Арбитрын үйл ажиллагаа болон сошиал медиаг хэрхэн өөрийн бизнестэй холбох талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.  Шинэ гишүүдийн төлөөлөл болгон “Нью констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Доржпалам хэлэхдээ  ”Манайх Танхимын “Классик” ангилалын гишүүнээр элсээд батламжаа авч байна. Манай компани 1999 онд байгуулагдаж, барилгын салбарт олон бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Цаг наргүй ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор  Танхимаас зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ, хурал уулзалтад тэр бүр оролцож амждаггүй байлаа. Харин энэ оноос бизнесийн байгууллагын хувьд Танхимын гишүүнд элсэж үйл ажиллагаанд оролцох нь чухал болохыг анзаарч гишүүнээр элсэж байна. Энэ өдөр хамтдаа Танхимын гишүүнээр элсэж буй аж ахуйн нэгжүүддээ амжилт хүсч, өргөн дэлгэр хамтын ажиллагааг ерөөе” хэмээлээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top