44.6 км үерийн далан барихад 22.3 тэрбум төгрөг зарцуулах санал гаргаж байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Орхон аймаг 2015 онд нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан барих зураг төслийг боловсруулж үүнийг хэрэгжүүлэхэд 22.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг Засгийн газар, ОБЕГ-т удаа дараа  хүргүүлж байсан ч санхүүжилт байхгүйн улмаас ажил хэрэг болж чадаагүй юм. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-аас Орхон аймгийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд авах гэж буй зээлийг үерийн хамгаалалтын далан барихад зарцуулж болох эсэх талаар судалж байгаа ажээ. Одоогоор хэдий хэмжээний мөнгийг ямар хугацаатай зээлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.Тус аймаг   жил бүр шар ус болон хур цасны үер, гэнэтийн аадар борооны улмаас багагүй гамшигт өртдөг. Үүнд хөрөнгө, мөнгө ч их зарцуулдаг. Жишээ нь өнгөрсөн зуны хоёр удаагийн аадар борооны улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад нэг тэрбум орчим  төгрөг зарцуулсан байдаг гэнэ. Харин одоо үүсээд буй хур цасны үерт 11 багийн 182 айл үерт автах нөхцөл үүсч, 122 гудамж шавар, шалбаагаар дүүрчээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top