Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно

2018 оны 03 сарын 22

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон "Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" үүрэг бүхийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 3-р сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар "Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top