Техник технологи хөгжихийн хирээр нөхөн сэргээлт хийлгүйгээр байгаль орчноо сүйтгэж, хордуулах нь ихэдсээр байгаа өнөө цагт монголчууд бид хэдий нүүдлийн соёл иргэншилтэй, байгаль, эх дэлхийгээ тахин шүтдэг ард түмэн ч гэлээ энэхүү шилжилтэд дасан зохицож, байгалиа хордуулах аянд гар бие оролцсоор!.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахин буцаад байгаль орчны эко байдал, эрүүл амьдрах хэв маягийн чухалчилж эко амьдрахыг хичээж, дэлхийн хэмжээнд экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгаль орчны бохирдол, нөөцийн хязгаарлагдмал байдал бий болсноор хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болсныг анхаарч эхэлж байна.
Энэ хирээр иргэд эрүүл, эко амьдрахыг хичээх болжээ. Ингэхдээ гэртээ мод, ургамал тарьж, агаарт гарч амрах, эрүүл хүнс хэрэглэх гэх мэт амьдралын хэв маягийг эко амьдрал гэж ойлгож байна.
1. Харин энэ нь яг угтаа эко амьдрал мөн үү?
2. Танай гэр бүл эко амьдарч чадаж байгаа юу?
3. Дэлхий дахин эко амьдралыг юу гэж тодорхойлдог вэ?
Эко амьдрал нь хэмнэлттэй бас, хоргүй байх ёстой энэ нь таны эдэлж хэрэглэж буй бүхэн байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой бөгөөд энэ нь байгальд ээлтэйгээс гадна эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй гэж үздэг.
Судалгаанаас харахад нэг хүний ахуйн хэрэглээнээс болж жилд 7 тонн нүүрсхүчлийн хий агаарт ялгардаг. Харин бид эко амьдралын хэв маягийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах юм бол 1 хүний хэрэглээнээс жилд 1 тонн нүүрсхүчлийн хий ялгарч, агаарын бохирдолд маш эерэг нөлөө үзүүлэх юм. Энэ нөлөө нь манайх шиг агаарын бохирдол ихтэй оронд маш их хамаатай.
Таны эдэлж хэрэглэж буй бүхэн эко, байгальд хоргүй байх шаардлагатай.
Энэ нь таны идсэн хоол хүнс, эдэлж хэрэглэж буй хувцас хэрэглэл, машин техник гэх мэт бүхий л зүйлс байгальд хор болохгүй технологиор үйлдвэрлэгдсэн байх ёстой гэсэн үг.
Харин энэ шилжилтэд үйлдвэрлэл, худалдаа наймаа эрхлэгчид маш чухал үүрэгтэй. Хэрвээ худалдаа наймаа эрхлэгчид хэрэглэгчдэдээ эко бараа бүтээгдэхүүн нийлүүлж, эрүүл мэнд, ашигт чанар талаас нь санаа тавихыг хүсвэл аль болох байгальд хоггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эргээд тэр бараа бүтээгдэхүүнийх нь хог хаягдал нь байгаль дэлхийд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, мөн байгалийн баялгаа устгаж сүйтгэсэн бол эргээд нөхөн сэргээлт хийх дээр анхаарах ёстой юм. Ялангуяа хүний хамгийн тав, тухтай эрүүл байх ёстой газар болох гэр оронд байдаг ахуйн тавилга үйлдвэрлэгч, худалдаачид энэ асуудалд ноцтой анхаарч, нийгмийн хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй юм.
Харин “Шинэ Сонголт” тавилгын их дэлгүүрийн хувьд монголын хэрэглэгчдэдээ Итали-ийн IMAB Групп-ын Pensarecasa брэндийн тавилгуудыг оруулж ирдэг бөгөөд энэхүү групп нь:
Нийгмийн хариуцлага талаасаа:
Тавилга үйлдвэрлэх модоо өөрсдөө тарьж ургуулдаг ба 1 мод тайрсан бол эргээд 5 мод нөхөж тарьж ургуулдаг ба эрчим хүч хэмнэхийн тулд хаягдлаа дахин боловсруулж эрчих хүч гарган авдаг.
Эко үйлдвэрлэл талаасаа:
Энэхүү брэндийн үйлдвэрлэсэн гал тогооны тавилгуудын хавтан нь сайн чанарын эко хавтан байдаг тул хуучирч муудаад хаясан тохиолдолд байгаль экологи-д ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй E1 ангиллын 100% экологийн хавтанг хэмээн баталгаажсан экологид ээлтэй хавтанг ашигладаг. Мөн олон жилийн туршид бид тавилгын үйлдвэрлэгчдэд 32,000 гаруй мВт-ын фотоволтайк хавтан суурилуулсан нь биднийг хүрээлэн буй орчинд CO2 ялгаруулалтыг асар ихээр бууруулахад хувь нэмэр оруулсаар байгаа билээ.
Энэхүү брэндийн давуу тал нь:
Шинэ Сонголт брэнд тавилгын их дэлгүүрээс хүрэлцэн ирж сонирхоорой.
Маргаашийг аз жаргалтай эхлүүлэхийн тулд Өнөөдрийг тав тухтай өнгөрүүлээрэй
Утас: 11-463083, 88854545
FACEBOOK: www.facebook.com/shinesongolt.mn/
WEBSITE: www.shinesongolt.mn
Сэтгэгдэл ( 0 )