Америкийн Техас мужид 16 настай охинтойгоо зүй бусаар харьцсан, ирак гаралтай гэр бүлийн хосыг мөрдөн шалгаж байна.
Маариб аль-Хишмави (Maarib Al Hishmawi)-ын эцэг эх нь хүнтэй гэрлэхээс татгалзсан охиноо хогийн шүүрээр зодож, халуун тосоор цацан, гэрлэлтийг зөвшөөрөхийг шаардан хоолойг нь боомилсон гэнэ.
Охины ирээдүйн нөхөр түүнтэй гэрлэхийн тулд 20 мянган доллар төлсөн байсан хэмээн орон нутгийн цагдаагийн газрын дарга Хавье Салазар мэдээлжээ.
Аль-Хишмави зодуур тамлалтыг тэвчилгүй гэрээсээ оргон зугатсан байна. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр түүнийг эрж хайх ажиллагаа зарлагдсан бөгөөд гуравдугаар сарын дундуур олоод халамжийн байгууллага руу илгээсэн аж.
Ингээд охины алга болсон нөхцөл шалтгааныг тодруулсны дараа түүний дүү нарыг мөн асрамжийн газарт илгээн, харин эцэг эхийг нь баривчлан саатуулжээ. Мөн охинтой гэрлэхээр төлбөр төлсөн этгээдийг хариуцлагад татах талаар цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 2 )
Америкт байсан тулдаа энэ охиныг хамгаалалтанд авч дэ. Арабын ертөнц аймаар.
ene arabuud iim l khogiin khumuus dee