ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн гурав дахь шатны санхүүжилтийг баталж, 30.55 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн талаар тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш нийт 152 сая ам.долларын санхүүжилт олгогджээ.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер:
"Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон шийдвэртэй арга хэмжээг авч чадсан нь эдийн засгийн эерэг үр дүнг авчирсан. Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тавьсан шаардлага, зорилтуудыг сайн биелүүлж байгаа, эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас хурдан сэргэж, төсвийн орлого нэмэгдэж, хяналт сайжирсан гээд макро эдийн засагт нааштай үр дүн гарсан. 2017 онд төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байна. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь боллоо. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1,6 тэрбум байсан бол өнгөрсөн онд 1,9 америк.доллар хүрч 19.7 хувиар ашигтай гарсан байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна. Мөн төгрөгийн ханш чангарсан. Засгийн газар цаашдаа урт хугацааны бодлогодоо анхаарах боломж бүрдсэн. Эдийн засгийн өсөлтөө цаашид хадгалах шаардлагатай. Мөн Засгийн газар төсвийн зарлагын өсөлт дээр хязгаарлалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Банк бол эдийн засгийг өсөлтийг дэмжиж гол салбар нь Мөн олгож буй зээл нь бага хүүтэй байх ёстой. Банкуудын гаргаж буй зээл нь уул уурхайн бус салбаруудаа дэмжих нь эдийн засагт тустай. Банкны салбараа бэхжүүлэх тал дээр Монголбанкнаас чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалттай түвшинд байна уу гэдэгт анхаарах. Цаашид эдийн засгаа солонгоруулах чиглэл дээр Засгийн газар дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )