Дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга уран гулгагч, Пёнчаны олимпийн мөнгөн медальт Евгения Медведева телевизийн шоу хөтлөхөөр болжээ. 18 настай Евгения уран гулгагч Алексей Ягудины хамт “Нэгдүгээр суваг”-ийн “Ледниковый период. Дети” шоуг хөтлөх аж.
Шоу нэвтрүүлгийн шүүгчээр Оросын алдарт уран гулгагчид болох Татьяна Навка, Илья Авербух, Роман Костомаров, Татьяна Тарасова, Максим Траньков нар ажиллах гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )