Кемеровад гарсан галын хариуцлагыг холбогдох хүмүүст нь хүлээлгээд эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 01

ОХУ-ын Кемерова мужийн  “Зимняя вишня” худалдааны төвд гал гарч орлон хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон. Амиа алдсан хүмүүсийг 68 гэж мэдээллээд байгаа. Гал гарах үед галын дохиолол ажиллаагүй бөгөөд зарим нэг орц, гарц нь хаалттай байсан нь олон хүн амь үрэгдэх нэг шалтгаан болсон гэж үзээд байгаа юм. Мөн тус худалдааны төв нь чөлөөтэй зай талбайгүй байсан бөгөөд талбайг лангуугаар дүүргэсэн нь хүмүүсийг гарахад саад болж байжээ. Гал гарсан шалтгааныг бүрэн тогтоогоогүй бөгөөд бага насны нэгэн хүүхэд санамсаргүй байдлаар гал тавьсан гэх мэдээлэл байгаа юм.

Олон хүний амийг авч одсон аймшигт галын хариуцлагыг эхнээс нь эрх мэдэлтнүүдтэй тооцоод эхэлжээ. Тодруулбал, ОХУ-ын Кемерова мужийн захирагч Аман Тулеев огцоруулжээ. Тэрбээр тус худалдааны төвийн багахан хэсгийн хувьцааг эзэмшдэг бөгөөд мужийн захирагч аж. Аман Тулеев нь Кемерова мужийн амбан захирагчид дөрвөн удаа нэр дэвшиж байсан хүн юм байна. Тэрбээр 1997, 2001 онуудад тус мужийн амбан захирагчийн суудалд сууж байсан байна. 2005 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин түүнийг амбан захирагчид нэр дэвшихийг дэмжиж байжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ari(73.239.110.215) 2018 оны 04 сарын 02

Deedsuud bishee hulgai h luivarchin pyaldaguudad huuli uilchildeggui.

0  |  0
Зочин(202.55.191.130) 2018 оны 04 сарын 02

Монголоос бусад оронд бүх зүйл хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гайхах зүйлгүй монголд дээдсүүдэд хууль үйлчлэхгүй.

0  |  0
Top