Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй хэрхэн тэмцэх талаар сургалт зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна. Словак Улсын Эрнст энд Янг компанитай хамтран зохион байгуулж буй тус сургалтад СЯ, ХЗЯ, ГХЯ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ҮТЕГ, ОӨУБГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн мэдээллийн алба, Улсын болон Нийслэлийн прокурорын газар, Санхүүгийн зохицуулах хорооны 50 гаруй албан хаагч оролцож байна.Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголтын шинэчлэгдэн буй цар хүрээ, Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчны сул ба давуу тал, хариуцлагын тогтолцоо болон сэжигтэй гүйлгээ, хэрэглэгчийг таньж мэдэх арга ажиллагааны талаар харилцан ярилцаж, энэ асуудлаарх олон улсын сорилт, туршлага, мөн салбар бүрт тохиолдож болзошгүй эрсдэл, эмзэг байдлыг хэлэлцэж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top