“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.04) ХХААХҮЯ-наас санаачлан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн бирж, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын хоршоологчдын нэгдсэн холбоо, ноос боловсруулах бүх шатны үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нээж үг хэлэн, удирдан явуулсан бөгөөд Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 2017 оны ноосны үйлдвэрлэл, экспортын мэдээлэл хийсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
Ерөөсөө энэ бол малчдын урамшууллыг байхгүй болгох хятадуудад ноосоо өгөх далд санаа агуулж байна