Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөл (WYCUP)-өөс тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Хөтөлбөрт аль ч улсын мэргэжилтнүүд нэр дэвших бүрэн боломжтой бөгөөд таван залуу хоршоологчийг шалгаруулж, Сингапур улсад энэ оны долдугаар сард болох Дэлхийн Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын бага хуралд урилгаар оролцуулах юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь ХЗХ-дын салбарын залуу манлайлагчдын мэргэжлийн хөгжлийг хөхиүлэн дэмжих, бүх түвшний оролцоог хангах ажээ. Нэр дэвшихийг хүсэгчид хүсэлт, холбогдох материалаа тавдугаар сарын 31-ний дотор Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөлд хүргүүлэх юм байна.
Хөтөлбөрт оролцохыг хүсэлтэй залууст 35-аас доош настай, дэлхийн ХЗХ-дын (WOCCU)-ийн гишүүн эсвэл бусад санхүүгийн хамтын ажиллагааны гишүүн орны хоршоодын төв байгууллагадаа элссэн байх, хоршооны ажилтан эсвэл сайн дурын ажилтан байх зэрэг шалгуур тавьжээ.
А.Эрдэнэ
ww.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )