Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах талаар судалж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

"Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн"-2018  өчигдөр төрийн ордны их танхимд болж өндөрлөсөн. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТОСК, БХТөв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, “Монгол барилгын үндэсний ассосиаци” төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг 650 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ "Барилгын салбар нь нийт 95 мянга  гаруй ажлын байртай, түүний дийлэнхи буюу 78  мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг, жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байдаг материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар болон хөгжиж байна.

БХБЯ бодлого хэрэгжилттээ зарим өөрчлөлт, шинэчлэл хийснийг Та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Барилгын тухай хуулийн дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулсан.


 

Манай яамны зүгээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах, түрээсийн орон сууц барих чиглэлээр  холбогдох тооцоо судалааг гарган ажиллаж байна.

 Улаанбаатар хотод “Төв цэвэрлэх байгууламж”, “1008 айлын орон сууц” барих  ажлыг эхлүүлэх,  гэр хорооллын инженерийн дэд бүтц байгуулах ажлыг үргэлжлүүлэх,10 гаруй аймагт бохир ус цэвэрлэх байгууламжууд, БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр  түрээсийн орон сууцны хороолол барих зэрэг улс, орон нутгийн чанартай төсөл, хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” гэв.

Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд үг хэлж, “...Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

 Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд  тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно.” гэдгээ илэрхийллээ. 

 Есөн цаг үргэлжилсэн тус зөвлөгөөний үеэр эрдэмтэн судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, төриййн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд Барилга, нийтийн аж ахуйн салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар ярилцаж, холбогдох илтгэл, судалгаа, мэдээллүүдийг танилцуулж байсан юм.

 “Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн"-2018 Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр хоёрдахь өдрөө  үргэлжилж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг нээж Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн үг хэлсэн юм.  Үргэлжлүүлэн БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Орон сууц, нийтийн аж, ахуйн салбарын талаар авч хэрэгжүүлж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг танилцуулж, 2017, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлагнаж илтгэл тавьсан юм.

Тодруулж хэлбэл, Орон сууцны тухайл хууль, Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулахаар заасан төслийг боловсруулж ажиллаж байгаа аж. Мөн тулгамдаж буй асуудал болох Улаанбаатар хот болон аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг хийж Улсын хэмжээнд цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэж байгааг үгэндээ онцолсон юм. Нийтийн аж ахуйн Удирдах ажилтны зөвлөгөөнд  Нийтийн аж ахуйн байгууллагуудын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал сэдвээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э. Пүрэвжав, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбооны тэргүүн Ж.Батсуурь  илтгэл тавилаа.

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан нийтийн аж ахуйн салбарт тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлж, уг зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгуулан ажиллахаар болсон юм.


 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(93.65.89.201) 2018 оны 04 сарын 07

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
ЖОЛДААС(59.153.114.227) 2018 оны 04 сарын 06

ХӨӨЁ, МАНГУУ БАДЕЛХАН, ЧИ ЗАЙЛАА, ЧАМД ХИЙХ АЖИЛ АЛГА, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЯРИХЧ ЮМ АЛГА, ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ.

0  |  0
Top