Банкны системд чанаргүй актив нэмэгдэх болсон нь санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь сул чөлөөт хөрөнгийн хөдөлгөөн, үр ашгийг бууруулах болсонтой холбогдуулан банкууд чанаргүй активаа бууруулах зорилтыг эржимжүүлэх, цаашид тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Чанаргүй активыг бууруулах удирдлага, үйл ажиллагааны журам”-ын төслийг Захиргааны ерөнхий хуульд олон нийтээс 30-аас доошгүй хоногийн хугацаанд санал авна гэж заасны дагуу танилцуулж байна. Журмын төсөлтэй танилцах бол дараах холбоосууд дээр дарна уу.
Та “Чанаргүй активыг бууруулах удирдлага, үйл ажиллагааны журам”-д өгөх саналаа avarzed@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү гэж Монгол банкнаас мэдээллээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )