Зарим компанийн үйл ажиллагаатай танилцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим үйлчилгээнийхээ талаарх мэдээлэл хүргэх зорилгоор шинээр элсээд нэг жил болсон аж ахуй нэгж, компаниар зочилж тэдний санал хүсэлтийг сонсдог. Энэ сарын эхээр МҮХАҮТ-ын Арбитр, маркетингийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг "Нью Теравокс", "Монголия Кьюст", "PSW"  компаниар зочилжээ.

 "Нью Теравокс" ХХК  мэдээлэл технологи харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг хүргэх зорилготойгоор 2012 онд байгуулагдаж эдүгээ 15 ажилтантай  систем интегралчлал, програм хангамж, компьютер бизнес тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Аж ахуй нэгж компанийн хувьд гэрээ хэлэлцээр байгуулахад мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэг болдог. Тэдгээрийн хамгийн чухал бүрдэл хэсэг бол арбитр бөгөөд бизнесийн харилцаатай холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэх заалтыг гэрээнд тусгаж оруулахыг сүүлийн үед илүүд үзэх болсон. Арбитраас гадна байгалийн давагдашгүй хүчин зүйл (Force Majeure), валютын ханшийн гэнэтийн өөрчлөлтийн (Hardship) талаарх заалтыг гэрээнд тусгаж оруулах нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top