НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 2018 оны 04 дүгээр сарын 15-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 3-р сарын 1-нээс 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )