НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгний нэг азтан тодорлоо

2018 оны 04 сарын 16

Өчигдөр буюу 2018 оны  4 дүгээр сарын 15-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт  хамрагдсанаас: 

10 сая төгрөгийн 1 

5 сая төгрөгийн 15

1 сая  төгрөгийн 170

200 мянган төгрөгийн 1663

50 мянган төгрөгийн  16920  баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.

Супер азтан 2 тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.246) 2018 оны 04 сарын 17

Азтангуудад баяр хүргэе. Ийм олон азтан тодорсон юм бол аз таарсан эсэхээ яаж мэдэх вэ? Мэдээллийн жагсаалт гардаг уу? Хаанаас үзэж болох вэ? Хэлж өгнө үү?

0  |  0
Top