Өнөөдөр 1,646,056 ширхэг хувьцаа арилжигджээ

2018 оны 04 сарын 16

2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 1,646,056 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын Цахилгаан Холбоо" (MCH+5.55%) болон "Гутал" (GTL+2.63%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" (SHG-5.80%)  болон "Атар Өргөө" (ATR-4.19%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,559.67 нэгж болж 0.67 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,395,436,759,814 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.                                                                

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top