“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:
• Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэсэн.
• 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк 734.4 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 2,301.8 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 48.3 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 103,206.14 төгрөг /2018.04.16/ байна.
• Засгийн газрын ордонд УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сарын 05-ны өдөр алтны салбарын төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулж, алтны салбарын татварын эрх зүйн орчны талаар санал солилцсон.
• Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг /ЭБМЗ/ УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сард шинэчлэн байгуулсан. 2018 оны эхний улиралд ЭБМЗ-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар алтны 12 шороон ордын тайланг хэлэлцэж хүлээн авсан байна.
• Хөгжлийн банкнаас 2018 оны 1-р улирлын байдлаар алт олборлогч 3 компанийн 25.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг судалж байна.
• Алтны хэтийн төлөв бүхий бүс, нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулсан. Энэ ажлыг 2017-2019 онд Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр “Гео Тех Импекс” ХХК шалгаран төслийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2017 онд төслийн судалгааны ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан байна гэж УУХҮЯ-аас өнөөдөр /2018.04.17/ мэдээллээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )