Төрийн банкны 10 салбар ”БНСУ-ын визний хадгаламж”-ийг нээн үйлчилнэ

2018 оны 04 сарын 17

Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банк нь 2.7 сая харилцагчиддаа хамгийн сайн үйлчилгээг хүргэх зорилт тавин ажилладаг билээ.

Дээрх зорилтынхоо хүрээнд “БНСУ-ын Визний хадгаламж”-ийг Төрийн банк нээн үйлчлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай шинэчлэн байгууллаа. Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчид Сайдын Яамыг төлөөлж 1 дүгээр нарийн бичгийн дарга, Консул Кил Ганмуг, Төрийн банкийг төлөөлж Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү Санамж бичиг байгуулснаар Төрийн банк харилцагчиддаа илүү хүртээмжтэй үйлчлэх боломжтой болж байгаа бөгөөд Төрийн банкны Улаанбаатар хот дахь дараах 10 салбар, нэгжээр дамжуулан “БНСУ-ын Визний хадгаламж”-ийг нээн үйлчлэх болсноо дуулгахад таатай байна.

Үүнд:


ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталагаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top