Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү шүүх хуралд өөрийн биеэр оролцсон юм. Тэгвэл тус шүүх хурлын шийдвэртэй холбогдуулан Төрийн банкны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан " Өдрийн сонин-ы өнөөдрийн дугаарт Э.Сүрэнгийн 51 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банк барагдуулах шийдвэр гарав" гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байгаа юм. Энэхүү мэдээлэл нь доторх агуулгаасаа зөрсөн ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хууль шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байгаа.
Төрийн банкны зүгээс 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс гарсан шийдвэрийг шинээр илрүүлэх нөхцөл байдлаар дахин хянуулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтээ хоёр үндэслэлээр гаргаж тавьсан. 2017 оны арваннэгдүгээр сарын 6-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс “Хадгаламж” банкны эрх бүхий хүлээн авагчаас Төрийн банкны тайлан баланс шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Үүнийг ЧД-ийн шүүх шийдвэрлээд манай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл “Хадгаламж” банкны хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн эд хөрөнгө нь тухайн тайлан балансад тусгасан эд хөрөнгөөр хязгаарлагдана гэдгийг тогтоож өгсөн юм. Энэ шүүхийн шийдвэрийг өгөөд, 2013 онд гарсан шийдвэрийг дахин хянаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.
Хоёрдугаарт: “Хадгаламж” банкнаас Э.Сүрэнтэй холбоотой өр авлага шилжиж ирсэн үү гэдгийг албан бичгээр асуусан. Тэднийхээс 2018 оны гуравдугаар сарын албан бичигтээ “Манай “Хадгаламж” банкнаас Э.Сүрэнтэй холбоотой аливаа баталгаа, батлан даалттай холбоотой бичиг баримт шилжиж ирээгүй гэдгийг нотолж өгсөн юм. Тэгэхээр бид ийм нотлох баримт гарч ирж байгаа учраас “Хадгаламж” банкнаас “Төрийн банк”-нд шилжиж ирэх нь битгий хэл “Хадгаламж” банкнаас хүлээн авагчид очоогүй юм байна гэдэг баримт гарч ирсэн. Үүнийг шинээр илрүүлэх нөхцөл байдлын улмаас шүүхэд хянуулахаар өгсөн. Өчигдөр энэ асуудлыг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд манай нэхэмжлийн шаардлагыг хангаагүй орхисон.Гэтэл сонинд Э.Сүрэнгийн 51 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банк барагдуулна гэж нийтэлсэн нь маш буруу. Хоёрдугаар сарын 5-нд Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан байгаа.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж байна гэдгийг нь тогтоосон тогтоол юм. Өөрөөр хэлбэл, Төрийн банк Э.Сүрэнгийн өр төлбөрийг барагдуулахгүй харин Жаст групп өрийг төлнө гэсэн шийдвэр Улсын дээд шүүхээс гарсан гэдгийг онцлон хэлмээр байна.
Бид энэ ажлыг авснаас хойш шинээр илрүүлэх нөхцөл байдлаар шүүхэд нийт долоон удаа хандсан. Шалгалтаар Э.Сүрэнгийн талаас гаргаж өгсөн бүх нотлох баримт хуурамч гэдгийг тогтоосон.Ийм учир бид энэ асуудлаар маргах гэтэл маргах боломж өгөхгүй байгаа нь хамгийн гол асуудал. Юу хэлдэг вэ гэхээр та нар давж заалдах боломжоо 2013 онд алдсан гэдэг тайлбарыг хэлдэг юм. Э.Сүрэнгийн хуурамч бичиг баримтыг АТГ-т өгсөн байгаа.
"Төрийн банктай холбогдсон Жаст группын Ш.Батхүүгийн асуудлыг Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон хэрэгтэй хамт шалгагдаад яваад байна. Төрийн банкны зүгээс холбогдох байгууллагуудад хандаж энэ хэргийг тусад нь шалгаач ээ гэж хүсэж байгаа.
Төрийн банк” төлбөр төлөх асуудал байхгүй. Яагаад гэвэл “Жаст” компаниас гаргуул гэсэн шийдвэр нь байгаа. 19 21 гэх анхны шийдвэр нь хүртэл “Жаст” компаниас гаргуул" гэсэн байдаг. Тийм учраас өнөөдрийн байдлаар “Төрийн банк” аваагүй зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй.
“Төрийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл “Төрийн банк”-ны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Эхний хоёр шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны байна гэж үзсэн. Ингээд 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус явагдаад байна. 19 21 гэх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд эхлээд “Жаст” группын төлбөрийн чадвартай эсэхийг тогтоо. Хоёрдугаарт, “Жаст” групп дампуураагүй буюу хуулийн этгээдийн эрхээ хадгалж байгаа нөхцөлд “Төрийн банк”-руу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хууль бус гэдгийг Дээд шүүхээс тогтоож өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Төрийн банкинд хийгдэхгүй гэж ойлгож болно. Дампуурлын асуудал нь үндсэндээ 3-5 жилийн хугацаанд үргэлжлэх зохицуулалттай. Өнөөдөр “Жаст” группыг дампуурсан, төлбөрийн чадваргүй болсныг тогтоогоогүй байгаа" гэлээ.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
Төрийн банк эцсээ хүртэл явах хэрэгтэй шүү сайн байна.
Энэ Баярсайхан гэж нэг хулгайч бол бүтэхгүй хүн шиг байгаамааа???....