Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч аж ахуйн нэгжийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бүртгэл мэдээллийг шинэчлэхийг Санхүүгийн зохицуулах хороо хянан шийдвэрлэдэг юм. “Ард даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийн бүтэцдээ өөрчлөлт оруулахаар хүсэлт ирүүлснийг журмын дагуу хянаад, зөвшөөрсөн байна. Хувьцаа эзэмшигч “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК өөрийн эзэмшиж байсан нэг бүр нь 2.345 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30.000 ширхэг энгийн хувьцааг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д шилжүүлснийг тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцээд, холбогдох баримт материалын хамт Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлжээ. Өөрчлөлтийг бүртгэн авсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )