ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018 оны 04 сарын 20

Тендер шалгаруулалтын нэр: Албан ёсны эрхтэй Microsoft Windows үйлдлийн систем болон

Microsoft Office хэрэглээний програм хангамж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/4/1

Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос

Багц-1: “Албан ёсны эрхтэй Microsoft Windows үйлдлийн систем нийлүүлэх”

Багц-2: “Албан ёсны эрхтэй Microsoft Office хэрэглээний програм хангамж нийлүүлэх”  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 150,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 400 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 200 сая төгрөг

Багц тус бүр дээр санал болгож буй үнийн дүнгийн 1% -тай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 5-р сарын 21-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 5-р сарын 21-ны өдрийн, 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

ахлах мэргэжилтэн  С.Батзориг Утас: 75857070-555


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top