Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт энэ сарын 10-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Д, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц, нараас Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн гэж мэдэгдсэн. Гэвч төлбөрийн нэхэмжлэл ирж байна гэсэн гомдол иржээ. Энэ дагуу шалгалт хийхэд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосон байжээ. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшлуулсан байжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 4 )
Дээд байгууллагын гаргасан шийдвэрийг гуйвуулахдаа маш сайн хүмүүс байх юм. Ерөнхий сайд нь шөнийн хөнгөлөлт 100% гэж зарлаад байхад доод байгууллагын албан тушаалтнууд нь хязгаарлалт тогтоодог. Сая 3 сарын төлбөр хөнгөлөлт гараагүй. 70047004 дугаараас асуухаар маш эелдэгээр та 3 сард хөнгөлөлт эдлэх боломжгүй байна гэсэн. Шударга өрсөлдөөний газар шийдвэрлээд хөнгөлөлт эдлүүлэх болов уу?
ene haraal idsen togtoltsoog undeseer n oorchilmoor bnaa UNen ba zuv namiig l gargaj irmeer bna ard tumen min
ene haraal idsen togtoltsoog undeseer n oorchilmoor bnaa UNen ba zuv namiig l gargaj irmeer bna ard tumen min
ene haraal idsen togtoltsoog undeseer n oorchilmoor bnaa UNen ba zuv namiig l gargaj irmeer bna ard tumen min