Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийлээ. Мөн үеэр цахим орчинд Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандивласан мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэсэн ойлголт төрүүлэхээр мэдээллүүд гарч байгаад албан ёсны тайлбар өгсөн юм. 2017 онд ойн хээрийн түймрийг ундраахад, тэнд ажиллаж байгаа албан хаагчид, иргэдэд зориулан ОБЕГ-т иргэн, аж ахуйн нэгжүүдээс 1.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Гал түймэр унтраахад оролцсон албан хаагчдынхаа хордлогыг тайлах, эрүүлжүүлэхэд 20.4 сая төгрөг, хандивыг хэрхэн зарцуулсан, ямар байгууллага, иргэдээс хандив өргөсөн зэргийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан танилцуулахад долоон сая төгрөг зарцуулсан. Бусад мөнгийг Төрийн санд байршуулсан гэж мэдэгдлээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )