АНУ шинэ дайнд таван тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Брауны их сургуулийн эрдэмтэд ирээдүйд эдийн засгийн эргүүлгийг үүсгэнэ гэгдээд байгаа АНУ-ын төсвийн алдагдлын гол эх үүсвэр болсон дайны зардалд судалгаа хийж үзжээ. Бага Буш хэмээх дайнч эр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улс  Афганистан, Пакистан, Ирак зэрэг улсуудад явуулсан дайны ажиллагаанд гурван тэрбум ам.доллар зарцуулж байжээ.

Тэгвэл АНУ-ын төсөв одоогийн байдлаар өдөрт дөрвөн тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Гэтэл 2020 он хүртэл дайнд оролцож явсан болон оролцож байгаа дайчдын халамж, төрөөс үзүүлэх мөнгөн тэтгэлэгт нийт 4,4 триллион ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Японы нийт төсөв таван триллион ам.доллар байдаг гэж бодвол АНУ зөвхөн дайнаас үүдсэн халамжинд хэдий хэр хөрөнгө зарцуулдаг нь тодорхой юм. Афганистан, Ирак, Пакистанд энхийг сахиулах ажиллагааны үеэр цэргийн болоод энгийн нийлсэн эрэгтэй, эмэгтэй 225,000 гаруй хүн амиа алдсаны дотор 137,000 гаруй нь энгийн номхон иргэд байсан гэсэн тоо гарсан байна. Энэ дайнаас болж Ирак, Афганистан, Пакистаны 7.8 сая иргэд эх орноосоо дүрвэн гарчээ.

Тэгвэл АНУ ирэх жилүүдэд дайны төсөвт зориулж таван тэрбум ам.долларыг зарцуулах тооцоог Брауны их сургуулийн эрдэмтэд хийгээд байна. Өөрөөр хэлбэл, Сири болон Хойд Солонгостой хийх болзошгүй дайн хийгээд өмнөх дайнуудын нөхөн төлбөр, тэтгэлэгт зориулж Японы нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг АНУ зарцуулах нь ээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaa(59.153.87.57) 2018 оны 04 сарын 23

dain hiihees uur arga alga daa

0  |  0
Top