Ирэх онуудад эдийн засаг сэргэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

“Азийн хөгжлийн төлөө 2018” судалгаанд манай улсын эдийн засгийн өсөлтийн талаар дараах мэдээллийг багтаажээ. Тус судалгааны тайланд дурьдсанаар манай улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол өнгөрөгч онд эрчимжиж 5 гаруй хувьд хүрчээ. Оюутолгойн далд уурхайн нэмэлт хөрөнгө оруулалт болон нүүрсний экспортын өсөлт нь эдийн засгийг ийнхүү огцом өсгөхөд хүргэсэн байна.

Гэхдээ нүүрсний тээврийн асуудлаас болж энэ жилийн нүүрсний экспорт 2017 оныхоос буурах магадлалтай гэнэ. Төсвийн алдагдал энэ онд ДНБ-ний 4 шахам хувьтай тэнцэж байсан бол ирэх онд ДНБ-ний 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болох аж. Ойрын хоёр жилд Монголын эдийн засаг өсөх тооцоо гарчээ. Энэ нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаас хамаарч байна. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Монгол Улсад хэдийгээр нийгэм, эдийн засгийн олон асуудал байгаа ч ирэх онуудад эдийн засаг сэргэнэ. Гэхдээ өнөөгийнхтэй адил таван хувиар огцом өсөхгүй гэж Азийн хөгжлийн банкны судлаачид дүгнэсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top