Санхүүгийн 243 байгууллагад шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулдаг  2125 аж ахуйн нэгж, байгууллага байдаг.  2017 онд 784 байгууллагад аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, мэдээнд үндэслэн үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, бусад нөхцөл шаардлагын биелэлтийг хянан ажиллажээ.  Мөн жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 126 хувьцаат компани (ХК)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хянаж, хариуг хүргүүлсэн байна. Газар дээрх хяналт, шалгалтыг 243 аж ахуйн нэгжид хийсэн бөгөөд 2016 онд явуулсан газар дээрх хяналт шалгалтын нийт тооноос 81 хувиар өссөн үзүүлэлт юм. Шалгалтад үнэт цаасны салбарын нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч 21, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудад бүртгэлтэй 16 ХК, даатгалын таван компани, Албан журмын даатгагчдын холбоо, даатгалын  зуучлагч-2, даатгалын хохирол үнэлэгч 15 компани, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 44 төлөөлөгч, нийслэлийн 109 ББСБ, Зээлийн батлан даалтын сан, 29 ХЗХ хамрагдсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top