Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2018 оны 04 сарын 27

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  2018 оны 4 дүгээр сарын 26-нд болов. Тус хурлаар Монголбанкны зөвлөлийн 2017 оны шийдвэр түүний биелэлтийн тухай, Хяналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг,  Хяналтын зөвлөлөөс гадаад орны төв банк, санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох, тэдний туршлагаас судлах ажлын хүрээнд Англи, ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын талаар Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу нарын сонсгол мэдээллийг хэлэлцэв.

Мөн Банк, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөл, Монголбанктай хамтран ажиллах,  мэдээ, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтын талаар Монголбанкны ХЭЗГ-ийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягийн тайлбар мэдээлэл, Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийсэн ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК-ны аудиторуудтай санал солилцсон уулзалтын тухай болон Орхон аймагт томилолтоор ажилласан талаарх Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Чимидсүрэнгийн мэдээлэл зэрэгтэй танилцлаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, шийдвэр гаргаж Монголбанкны удирдлагад хүргэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.   

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top