Монголд анх удаа ”JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR” олон улсын бизнес үзэсгэлэн болно

2018 оны 04 сарын 30

JCI  Монгол байгууллагаас 5 сарын 02-04-ний хооронд анх удаа зохион байгуулж "2018 JCI International Business Fair" үйл ажиллагааны хүрээнд  2018 оны 04 сарын 25-ны өдөр “MN news”  мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд JCI  Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М. Батбаяр,  JCI  Их хүрээ салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч  Ш. Мөнхсайхан, Зохион байгуулах хорооны дарга Б. Эрдэнэтулга, Нарийн бичгийн дарга С. Майцэцэг, PR олон нийтдээ харилцах хороон дарга Ц. Отгонбаяр нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын үеэр JCI  байгууллагын талаархи мэдээлэл, үйл ажиллагааг дэмжигч ерөнхий спонсор байгууллагуудаа танилцуулахаас гадна BUSINESS FAIR үйл ажиллагаанд хамтран ажиллагч байгуулагуудаа танилцуулж, хэрхэн зохион байгуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хүргэлээ.

Мөн энэхүү олон улсын үзэсгэлэнд  ОХУ, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, Итали улсын 40 гаруй компани, дотоодын буюу Монгол улсын 70 орчим компани оролцох гэж байна. Үйл ажиллагааг дэмжин Gold sponsor-р Говь ХК, АПУ ХК, НВЦ ХК, Showtech ХХК  оролцож байна. Мэдээллийн Ерөнхий спонсороор Bloomberg TV Mongolia хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Image result for JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top