Бизнесээ өргөжүүлэх алтан боломж ”JCI International business fair”

2018 оны 04 сарын 30

2018 JCI International business fair олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа 2018 оны 05 сарын 02-04 ны өдрүүдэд болох бөгөөд энэхүү үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрүүд гарсан байна.

Бизнесээ өргөжүүлэх, шинэ санаа олох, олон улсын хамтрагчтай болох, гадны зах зээл дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ таниулах, гаргах гээд өргөн цар хүрээтэй боломжуудаас гадна тус өдрүүдэд  олон улсын Соёлын өдөрлөгүүд болох бөгөөд Хүннү молл худалдааны төвийн бүхий л үйл ажиллагаанууд хөнгөлөлт, хямдралуудыг үзүүлэх юм байна. Энэ өдрүүдэд Хүннү молл худалдааны төвийн кино театр 50%  хөнгөлөлттэй кино үзэх бэлгийг үйлчлүүлэгч нартаа барих гэж байгааг дуулгалаа.

Мөн энэ үеэр бизнесээ амжилттай эрхэлж яваа акулууд VIP MEETING& СУРГАЛТ хийх гэж байгаа бөгөөд оролцох хэн бүхэн урьдчилан бүртгүүлэн ТӨЛБӨРӨӨ шилжүүлсэнээр энэхүү боломжийг эдлэх юм байна. Сургалтын талаархи мэдээлэлийг 99882229 утсаар лавлаж болох юм байна.

Таныг болон биднийг өөрийн эх орондоо ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН-г үзэх боломжыг олгож байгаа JCI  Монгол байгуулагын залуусдаа талархал илэрхийлье!


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top