Гадаадад ажилладаг киргиз иргэд улсаа тэжээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

Киргизстан улсын гадаадад ажиллаж, амьдардаг иргэд улс эх орныхоо эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна. 
Өнгөрсөн 2017 онд тэдний эх орондоо илгээсэн мөнгө 1 тэрбум 991 сая ам.долларт хүрсэн гэж Киргизстаны Төв банк мэдээллээ. 2016 онд энэ тоо 1 тэрбум 683 сая доллар байсан юм. Сүүлийн үеийн мэдээгээр нэг сая орчим киргиз иргэн гадаадын улсад ажиллаж байгаагийн 80 хувь нь ОХУ-д ажиллаж байгаа бөгөөд тэд 1 тэрбум  938 сая долларыг Киргизстанд гуйвуулсан аж. Тийм ч учраас Киргизстан улсын иргэд бусад орнууд руу ажиллахаар гарах мөрөөдөлтэй болсон байна. Тус улсын Засгийн газраас ч энэхүү бодлогыг хөхиүлэн дэмжиж байгаа гэнэ. Ирэх жилүүдэд БНХАУ болон ОХУ-д илүү олон иргэнээ ажиллах хүч байдлаар гаргах сонирхолтой байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 01

gadaadad baidag mongolchuud ch gesen ar geree tejeej l baigaa shdee, ene chin zaashlaad ulsad l mongo orj baigaa shdee, mongolchuud ar geree tejeeseer baigaad amdralgui bolj baina

0  |  0
Top