Энэ өдөр Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хамарсан “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөгСүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь ашигтай ажиллаж, өр зээлээ 300,0 тэрбум төгрөгөөр бууруулсан юм. 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашиг 27 хувиар нэмэгдсэн.
Төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлахдаа хөрөнгө оруулалтыг оновчтой хийх чиглэл баримталж, үр ашиггүй зардлыг хязгаарлаж, компанийн удирдлагын цалинг үе шаттайгаар бууруулан, тендерийг ил тод, нээлттэй явуулах зорилгоор цахим хэлбэрт шилжүүлсэн ба захиралтай байгуулах контрактын гэрээг 1 жилээр хийж, хугацаатай албан даалгавар өгч гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан нь компаниуд ашигтай ажиллахад эерэгээр нөлөөлсөн байна.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ нарт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ШОУ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? ХАЙРАН ХӨРӨНГӨ МӨНГӨ, ЦАГ ЗАВ. НЯМ-РСОР БОЛОН ТҮҮНИЙ НӨХӨД Л ӨӨРСДИЙГӨӨ МУНДАГ АЖИЛ ХИЙДЭГ ХЭМЭЭН ШОУДААД БАЙНА. ЯМАР ГУРИЛ БУДАА, БУУЗ ХУУШУУР ЫН СУРТЧИЛГАА БИШ.
Зах зээлийн үед төр бизнестэй хутгалдаж, хувийн хэвшилтэй өрсөлдөөд байх хэрэггүй ш дээ?! Тэгээд тэрийг нь ингэж сүр дуулиантайгаар бөөн зардал болон сурталчилаад байх шаардлагагүй