Өнгөрсөн жил буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Гэвч тус хуулиуд нь судалгаа шинжилгээ хангалттай хийгдээгүй, салбар хоорондын уялдаа байхгүйн улмаас хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдлууд бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа талаар олон хэлэлцүүлэг, уулзалтууд дээр яригдсаар ирсэн юм. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнес эрхлэгчдийнхээ саналыг аван холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахаар төлөвлөж байна. Тиймээс та бүхэн эдгээр хуулийн ямар зүйл, заалт хэрэгжихэд хүндрэлтэй байдаг талаарх асуудлуудаар санал авч байгаа ажээ. Та саналаа Policy@mongolchamber.mn хаягаар хүргүүлэх юм байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )