Хувь хүний санхүү хичээл заах багш нар бэлтгэгдэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран 5 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйн төвийн арга зүйч нарт зориулсан хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийн “Сургагч багш” бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад улсын хэмжээнд нийт 48 МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйч нар хамрагдаж байна. 

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ-наас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын агуулгад нэмэлтээр “Хувь хүний санхүүгийн мэдлэг”, “Хувь хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэлт” хичээлийг баталсан байна. Энэ дагуу МСҮТ-ийн багш нарыг чадавхжуулах, тус хичээлийг заах мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд Улаанбаатар хот дахь мэргэжлийн сургалтын байгууллагуудын багш нар сургалтад хамрагдаж байгаа бөгөөд цаашид орон нутаг дахь багш нарыг ч мөн үе шаттайгаар чадавхжуулахаар төлөвлөж байна. 

 

МОНГОЛБАНК, ОНБМТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top