БНХАУ-ын Засгийн газар “Хөнгөн цагаанаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд хагас боловсруулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ 13-9 хувь хүртэл бууруулна” мэдэгдлээ. Тус улс олон улсын зах заал дээрх металл нийлүүлэлтээ бууруулж байхад АНУ болон Европт хөнгөн металлын эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж буй. Үүнээс болж Лондоны металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ өсчээ. Хятад улс энэ оны эхний таван сарын байдлаар автомашины салбарын өндөр хэрэглээнээс шалтгаалан хагас боловсруулсан хөнгөн цагааны үйлдвэрлэлээ 10,37 сая тоннд хүргэсэн ч эрэлтээ хангаж чадахааргүй болсон учир ийм арга хэмжээ авахаар болжээ. Хятадын хөнгөн цагааны экспортын хориг удаан үргэлжилбэл АНУ, Зүүн өмнөд Ази ба Европт хэрэглээ ихээр нэмэгдэн нийлүүлэлт хомсдоно гэж “Меtаlрrices.com” сайтад мэдээлжээ. Хэрвээ ийм үйл явдал болох юм бол Шанхайн хөрөнгийн бирж дээр хөнгөн цагааны үнэ огцом өснө.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )