Нобелийн шагналт Жозеф Стиглиц: Хэвтэрт байсан Монголыг ”шок эмчилгээ” улам дордуулчихсан...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Нобелийн эдийн засгийн шагналтан, “Тэнцүү бус хувиарлалтын үнэ”, “Даяарчлал ба түүний дургүйцэл”, номын зохиогч, Колумбын их сургуулийн профессор Жозеф Стиглиц 2010 онд манай улсад ирж лекц уншиж байсан билээ. Стиглиц дэлхийн банкны дэд эдийн засагч, дэд ахлах ерөнхийлөгч, Америкийн Эдийн засгийн зөвлөгчдийн консулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тэр чөлөөт эдийн засаг, Олон улсын валютын сан, Дэлхийн Банк зэргийг шүүмжлэлт нүдээр хардагаараа алдартай юм. Түүний Монгол болон байгалийн баялаг ихтэй орнуудын тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна.



Шилжилтийн эдийн засагтай олон орнуудын адил зах зээлийн эдийн засгийн шилжилт Монголын хувьд сэтгэл гонсойлгосон явдал байлаа. Монголчуудад зах зээлийн эдийн засгийн хөдөлгөөн амьдралын стандартыг сайжруулна, орлогыг ихэсгэнэ гэж амалсан хэдий ч ядуурал, ажилгүйдэл, тэнцүү бус байдлыг ихэсгэжээ. Монгол дэлхийн бусад орнуудтай адилхан хоёрдогч эмгэнэлийг хуваалцдаг. Энэ бол баялгийн хараал эсвэл баялгийн парадокс. Баялагтай орнуудын парадокс бол газрын тос ба бусад байгалийн асар их баялагтай атлаа ядуу дорой байдагт оршдог. Ядууралтай яаж тэмцэх бас эдийн засгийн өсөлтөө ахиулахын тулд эхлээд яагаад алдсан гэдгээ монголчууд ойлгох шаардлагатай. Амжилттай байсан цөөн жишээ л дэлхий даяар бий. Бид яагаад алдаж байсан, бас амжилттай орнуудаас юугаараа ялгаатай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол асуулт бол Монгол энэ алдаа, бас амжилтаас юу сурч чадах вэ? 
Нэгдүгээрт, улс орнууд баялагт хууртдаг. Хоёрдугаарт, цөөхөн хүмүүс ямар ч аргаар бай хамаагүй цөөн хэдэн хүмүүст ашигтай бүхнийг авах гэж улайрдаг. Тэр цөөхөн хүний улайрал нийгмийг бүхэлд нь унагаадаг. Гуравдугаарт, баялагтай орнуудын баялаг бас эдийн засаг үнийн тогтворгүй байдлаас хамаардаг. Дөрөвдүгээрт, олон улсын банкууд нөхцөл байдлыг муутгадаг. Тавдугаарт, Нидерланд эмгэгийн асуудал. Сүүлийнх нь засгийн газрууд баялгаа удаан хугацааны зорилгодоо биш богино хугацааны ашигт зориулан ашиглах хандлагатай байдаг.
Хууртагдсан гэдэг үгийн тайлбараар эхлэе. Эдийн засагчид урамшууллын тухай их ярьдаг. Гэхдээ аливаа компани, уул уурхайн компани, газрын тосны компанид өгсөн урамшуулал бол баялгийг аль болох бага үнээр авах гэсэн арга байдаг. Үүний тулд төрийн албаны хүмүүсийг авлигаддаг. Хэрэв тэднийг ятгаж чадвал баялгийг зах зээлийн хамгийн бага үнээр худалдаж  авна гэсэн үг. Ингээд улс орон алддаг, компани баялгийг доогуур үнээр авдаг. Зарим орнууд төрийн албаны ажилтнуудыг ийм авлигал авахаас хориглосон хуультай. Гэхдээ хэдэн орон ийм хуулийг баталсан нь их гайхмаар. Яагаад эдийн засгийн хямрал ба хөгжлийн байгууллагын төлөөлөгч Америк улс бусад орнуудыг авлигалыг хориглосон хуулийг батлахгүй байхаар ятгадаг юм бэ?
 Газрын тос, ашигт малтмалаар баян орнууд Америкийн засгийн газрыг баялгаа хамгийн доогуур үнээр зарахаар ятгах гэж улс төрийн лобби ашигладаг бөгөөд бараг байгалийн баялагтай бүх л орон энэ асуудалтай тулгарч байсан бололтой. Монгол баялгийг зах зээлээс доогуур үнээр зардаг олон орнуудыг нэг. Тиймээс тухайн улс яаж хууртагдаж байна вэ гэхээр юуны тулд зарж байгаагаа мэдэхгүй хууртагдаж, баялгийнхаа бүтэн зах зээлийн үнийг авдаггүй гэсэн үг. Хэвлэл мэдээлэл энэ асуудлыг илчлэхэд том үүрэгтэй. Гэхдээ ихэнх компаниуд энэ бүхнийг нууц байлгах гэж оролддог бөгөөд гэрээний заалтуудыг нууцалснаар хэвлэл мэдээллийнхэн мэдэхгүй, тиймээс иргэд баялгаа зараад  яг юуны төлөө аваад байгаагаа ч мэддэггүй. 
Хоёрдугаар асуудал бол цөөн хүмүүс цөөн хүмүүст л таарсан ашиг олох аргыг хайдаг. Латин Америкийн хамгийн их нөөц, газрын тостой Венесуэл улсаар жишээ авъя. Венесуэл баян орон атлаа, гурван хүний хоёр нь ядуу. Газрын тосны бага хэсэг нь л ард түмэндээ хүрдэг нь цаашлаад улс төрийн тогтворгүй байдлыг бий болгожээ. Харин улс төрийн удирдагчид үргэлж цөөн хүмүүст ашигтай байсан уламжлалт системийг өөрчлөхөөр амлах хэдий ч хамаг ашгийг хүртдэг цөөн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардаг. Бидний заримдаа ярьдаг “жигнэмэг хуваах” гэдэг нь том жигнэмэгийг яаж хуваах дээр тулалдах гэсэн үг бөгөөд үүний төлөө тулалдах тусам жигнэмэг нь улам жижгэрэхийг хэлдэг. Тэгэхээр асуудал нь юу вэ гэхээр хамгийн ядуу орнууд баялгийн төлөө тулалдах тусам, үр дүнд нь хүмүүс улам ядуурдаг. 
Газрын тос бас байгалийн баялгийн үнэ өсч бас буурдаг. Тухайн оронд үнэ өсөхөд тэсрэлт явагдаж, үнэ буурахад дампуурдаг. Дампуурлаар гарсан хохирол тэсрэлтийн үеэр гарсан ашгаас илүү хүнд тусдаг. Гэтэл энэ асуудлуудыг олон улсын банк улам дордуулдаг. Банкууд мөнгө хэрэгтэй хүмүүст зээл өгөх дуртай. Тиймээс үнэ өндөр болбол банкууд зээлэх хүсэлтэй болох бөгөөд тэсрэлт болбол хэтрүүлэн зээл олгодог. Тиймээс тухайн орон  газрын тосноосоо асар их орлоготой байгаад зогсохгүй зээл өгөх хүсэлтэй байгаа банкуудаас бас асар том урсгал цутган орж ирдэг. Гэхдээ эдийн засаг буурах үед банкууд мөнгөө буцаан авахыг шаардсанаас болоод тухайн орны зовлон хоёр дахин нэмэгддэг. Үүнээс сурах чухал сургамжууд байна. Нэгдүгээрт, "бороотой" өдрүүдийн сан гэж байлга. Өөрөөр хэлбэл үнийг тогтворжуулдаг үнийн сантай байх бөгөөд энэ нь үнэ доогуур үед шуургатай тэмцэх чадвартай байна гэсэн үг. Хоёрдугаарт, олон улсын банкуудаас болгоомжил. Цаг сайхан үед мөнгө зээлдэг банкууд цаг дордсон үед мөнгөө нэхдэг. 
Тавдугаар асуудал бол "Голланд эмгэг" буюу тайлбарлахад хамгийн төвөгтэй үг. Гэхдээ улс орнууд байгалийн баялгаа ялангуяа үнэ нь өндөр үед амжилттай зарсны үр дүнд гадаад долларын нөлөөнд өртдөг хамгийн ноцтой явдал бол "Голланд эмгэг". Валютын ханш гэдэг өсөх хандлагатай байдаг болохоор валютын ханш өндөр байх тусам экспортлох нь хэцүү болж, тухайн орны үйлдвэрлэгчид импортуудын үргэлжлэлтэй өрсөлдөхөд бас хэцүү болдог. 
Үр дүнд нь тухайн орон хичнээн сайн байгаад ч үр нөлөө нь багасдаг. Үүнийг анх байгалийн хий бас Хойд далайн газрын тосыг нээн олсны дүнгээр баян болсон Голландад анх явагдсан үзэгдэл учраас "Голланд эмгэг" гэж нэрлэдэг. Гэхдээ баялгаар баян орнууд улам ядуурч, ажилгүйдлын түвшин өсөн, чадваргүй хүмүүсийн тоо улам ихэссээр байна. Тэгэхээр эдийн засгийн өвчин бас нийгмийн өвчин болдог. Тиймээс "Голланд эмгэг"-ийн талаар улс орнууд юу хийж чадах вэ гэхээр мөнгөө яаж үрэх, энэ эмгэг тохиоход няхуур байж, “бороотой өдөр”-т зориулан гадны валютанд мөнгөө хадгалдаг болох хэрэгтэй. Гэхдээ энэ бол хөгжиж буй орнуудад хүндрэлтэй асуудал. Яагаад гэвэл тэдэнд дотроо маш их мөнгө хэрэгтэй байгаа учраас, гадаадад хадгална гэдэг тэнэг хэрэг. Харин гэртээ мөнгө хэрэглэж байхад нь валютын ханш өсвөл тухайн орон эдийн засаг нь сул дорой гэдгээ мэдэж авдаг. Хятад яг үүний эсрэгийг хийдэг. Хятад валютын ханшаа доогуур байлгаж, экспортыг өрсөлдөөнтэй байлган, импортын урсгалыг хаясан. Хятад өөрсдийн том амжилтыг байгалийн баялаг дээр биш, харин экспорт дээрээс тулгуурлан хардаг юм. Харамсалтай нь хөгжиж буй орнууд Хятадаас сурсангүй. 
Тэд валютын ханшаа зөнд нь хаядаг бөгөөд энэ нь ихэнхдээ л өндөр валютын ханшны хувь бас өндөр ажилгүйдлыг араасаа дагуулдаг. Эцэстээ, засгийн газрууд баялгаа урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацааны ашигтай байхаар бодож зарцуулдаг. Энэ орнууд 2, 3, 4 жилдээ сонгууль хийж, ард түмнээ илүү жаргалтай болгоно ярьдаг ч хөгжил гэдэг удаан хугацааны үйл явц. 
Амжилтанд хүрэхэд хугацаа шаардлагатай. Гэхдээ энд амжилт гаргасан Норвеги ба Африкийн хамгийн ядуу орнуудын нэг Ботсван ордог. Хоёр орон хоёулаа баялгийг ард түмэн хэрэглэх эрхтэй бөгөөд ганцхан өнөөдөр амьд байгаа үе биш, шинэ үеийнхэн баялгаас хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвшилцөлтэй. Норвеги орон газрын тосыг хянан зохицуулах Засгийн газрын буюу төрийн энтерпрайз байгуулсан. Түүнийгээ баялгаа хувьчлах гэж байгуулаагүй. Засгийн газрын энтерпрайз хувийн энтерпрайзтай адилхан нөлөөтэй шүү гэдгийг тэд ойлгосон. Ингээд Норвегийн засгийн газрын газрын тосны компани бол дэлхийд хамгийн сайн ажилладаг компаниудын нэг. Хэдий, хувьчлагдсан хэсэг байгаа ч цаана нь засгийн газрын энтерпрайз бий. Ийм төрийн энтерпрайзтай байхын давуу тал бол сонирхлын, эрх ашгийн зөрчлийг арилгадаг. Зорилго нь ашгийг ихэсгэх биш харин улс орны хөгжилд засгийн газар хэрэглэж болох орлогыг ихэсгэх юм. Хувийн энтерпрайзууд нийгэмд өгөх төлбөрөө аль болох  багасгаж, улс орны хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа багасгах гэдэг. Гэхдээ мэдээж ялзарсан засгийн газрын энтерпрайзууд гэж байна аа. Чили л гэхэд нүүрсний уурхайн заримаас нь хувьчилсан. Гэхдээ төрийн нүүрсний уурхайнууд хувийн уурхайтай адилхан сайн ажилладаг ч, тэднээс 10 дахин их нөөц орлогыг бүтээж чаддаг. Өөрөөр хэлбэл, хувийн уурхайнууд дэлхий даяарх хөрөнгө оруулагчиддаа өндөр ашиг хүртээдэг бол төрийн уурхайнууд Чилийн ард түмний хөгжилд ашгаа хүртээдэг гэсэн үг юм. Норвегийн стратегийн чухал нэг хэсэг бол тогтворжуулах сан байсан. Ботсванд ч гэсэн “бороотой өдөр”-ийн сан ч гэж байгаа. 
Дэлхийн улс орнууд ДНБ-ээрээ гаралт, үр дүнгээ хэмждэг. Гэхдээ энэ бол дутагдалтай ухагдахуун. Ялангуяа баялгаар баян орнуудад. Илүү зохистой ухагдахуун бол Үндэсний цэвэр бүтээгдэхүүн ба ногоон ҮЦБ. Ялгаа нь юу гэхээр ДНБ баялгийн хомсдлыг тооцдоггүй. Баялгаа буруу хомсолж амьдардаг орон ядуу болдог.  Ногоон ҮЦБ бол тухайн улс баялаг  хомсдож байна гэдгийг тооцоолдог. Жишээлбэл агаарын бохирдол эсвэл усны бохирдол гээд байгаль орчны доройтлыг тооцож үздэг. Ногоон ҮЦБ ба ялангуяа ҮБЦ, ДНБ гурвын хоорондын ялгаа бол уул уурхай. Хэрэв тухайн улс гадны компанитай гэрээ хийвэл, гадны компани тэр оронд маш бага рояалти төлж, ДНБ өссөнөөр үр дүнг сайн гэдэг. Гэхдээ ДНБ бол сайн боловсруулагдаж чадаагүй ухагдахуун. Баялаг хичнээн хэрэглэгдэж байгаа ч тэр орон ядуурсаар л байдагт учир байгаа юм. ҮЦБ-ий зөв хэмжилт үүнийг харж байдаг. Энэ ухагдахуун тухайн орны гаралт биш дууссаны дараах орлогыг чухалчилдаг. Хэрэв бүх хөрөнгө Канад эсвэл хаанахын ч хамаагүй уул уурхайн компанид очиж байвал Монголын ард түмэнд ямар ч тус нэмэргүй. Тиймээс ҮЦБ улс дотор үйлдвэрлэгдсэн гаралт биш харин улс дотор байгаа хүмүүсийн хүртсэн орлого юм. 15 жилийн өмнө улс орнууд ҮЦБ-ийг хэрэглэдэг байснаа ДНБ-рүү шилжиж, том алдаа гаргасан нь сонирхолтой. 
Ингээд баялаг ихтэй дэлхийн улсууд баян мөртлөө ядуу ард түмэнтэй болж төгсдөгийг тайлбарлая. Өсөлт гэдэг тогтвортой биш, үүнд зургаан асуудал байгаа бөгөөд амжилттай орнууд энэ асуудлуудыг шийдэж чадсан байдаг. Гэхдээ одоо ч гэсэн Монгол энэ асуудлуудыг сайн шийдэж чадахгүй л байна. Монголын асуудал бол коммунизмын системээс шилжсэн, төрийн энтерпрайзаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилж. Энд ч гэсэн их амжилт бас их алдаа бий. Орост бас хуучны Зөвлөлтийн улсууд ч гэсэн алдсан. Орост ДНБ арван жилийн турш 40-өөс 50 хувиар буурсан. Зарим хуучны ЗХУ-ын орнууд 70 хувиар буурсан. Ганцхан ДНБ буураад зогсохгүй, ядуурал нэмэгдсэн, дундаж айлын орлого бүр ч багассан. Гэхдээ мэдээж амжилт байсан. Үүний хамгийн том жишээнүүд бол Хятад бас Энэтхэг.  Хятадын орлого сүүлийн 10 жилээсээ 250 хувиар ихэссэн. Сүүлийн 25 жилд жилдээ 8-аас 10 хувиар өсч, ашиг нь тарсан. Ядуурал эрс багассан. Нэг асуулт бол яагаад Хятад, Вьетнам хоёр амжилттай, ЗХУ ингэж алдсан бэ. Асуудлуудын нэг нь “шок эмчилгээ” буюу гэнэтийн өөрчлөлт, шилжилтийг бүтэн шөнийн дотор хийх гэсэн оролдлого. Энэ бодлогыг Олон улсын валютын сан бас ЗХУ хоёр их дэмжиж байсан. Миний хамтрагч Колумбын их сургуулийн Жеф Сакс Орос, Монгол бас хэд хэдэн орнуудад шок эмчилгээг оруулж ирсэн. Бараг хаа сайгүй шок эмчилгээ жинхэнэ сүйрэл болсон. Монгол бол шок эмчилгээний жишээ. Яагаад шок эмчилгээ хөөрхийлөлтэй гэдэг тухай хэд хэдэн шалтгаан байгаа. Энэ тухай дэлхий даяараа ч их ярьж байна. Зах зээлийн эдийн засгийг бүтээнэ гэдэг төвөгтэй хэрэг. Үүнд хууль бас институтууд шаардлагатай. Эдгээрийг ганц шөнийн дотор бүтээж чадахгүй. Ийм учраас шок эмчилгээ дэлхий даяар бүтэлгүйтсэн, алдсан. Хятад, Орос хоёр том ялгаатай. Монгол орон ч гэсэн адил. Харин Хятад хувь хүний хариуцлагатай системийг гаргаснаар олон институт, зах зээлийн үйлчилгээний төрийн байгууллага, төрийн зээлийн байгууллагуудыг байранд нь байлгасан. Гэтэл Орос хувьчлалаа гэнэн явуулсан. Монголын хувьд ч адил. 
Хоёрдугаарт, Орос бас Зөвлөлтийн орнууд хуучны бүтцэнд оруулах дээр явж байсан бол Хятад шинэ энтерпрайзууд бүтээсэн. Ингэхдээ жижиг хот, тосгоны хэмжээтэй энтерпрайзууд шүү. Үүний давуу дал бол сайн алсын хараатай, сайн засаглалтай, сайн корпорацийн засаглалтай, мөнгө яаж үрэгдэж байгааг буюу мөнгөөр ажил бүтээж, орон нутгийн эдийн засгийг өсгөж байгаа гэдгийг маш няхууртай хянаж байгаагаас харагддаг. Оросын хувьд засаглалын асуудалдаа маш бага анхаарал хандуулсан. Ажлын байр бий болгох, санхүүгийн хангамж ба засаглалын асуудлууддаа маш бага анхаарал хандуулсан. Хятад анхнаасаа хөдөлмөрийн зах зээл рүү нэвтэрч байгаа хүмүүст ажлын байр бүтээх хэрэгтэй, тиймээс институт бүтээе, байшин худалдахаас шинэ энтерпрайз бүтээх хүртэл том боломжийг баталгаажуулах хэрэгтэйгээ ойлгосон. Тэд ажлын байр бүтээхгүй л бол ядуурал ихэснэ гэдгээ ойлгож байсан. 
Орос нийтийн сайн сайхны төлөө ямар ч анхаарал хандуулаагүй бол Хятад эсрэгээрээ маш няхууртай анхаарал хандуулсан. Орос бас Монгол шиг орнуудад байсан нэг асуудал бол тэд хувьчлал хийсэн гэхдээ бүрэн төгс аргаар биш. Тэд хувьчлаад л байсан атлаа нийтийн үйлчилгээ, сайн сайхныг бодолцоогүй. Миний хэлсэнчлэн Монгол бол шок эмчилгээ бүтэлгүйтсэн, алдсаны нэг жишээ. Хувьчлал гэнэт явагдсан. Хурдан либералчлагдах, хувьчлал хийхийн хажуугаар аж үйлдвэрийн секторууд нурсаны үр дүнд хүмүүсийн тодорхойлдогоор хөгжил гэхээсээ илүү байдал дордсон... 

 

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.67.169) 2021 оны 05 сарын 14

МАН монгол улсыг элгээр нь хэвтүүлж доромжилж дуусдаггүй ээ

0  |  1
Хүү(66.181.190.233) 2021 оны 03 сарын 24

Мань Доржханд л Стиглиц гээд муухан орчуулга хийгээд бдг. Энийг бас орчуулсан уу?

0  |  0
Иргэн(66.181.180.159) 2021 оны 03 сарын 23

90-ээд оны үед үүнийгээ хэлж бхгүй яасан юм бэ? Ухаантнуудаа. 30 жилийн дараа ч байдал өөрл дөө. Дараагийн 30 жилд ийм замаар ингэж ингэж явбал ийм юманд хүрнэ гэж цэц булаалдаг хүн олон байвал сайн л бна. Хамгийн амархан юм ч өнгөрсөнийг шүүх л дээ.

0  |  0
иргэн(202.170.70.48) 2021 оны 03 сарын 24

Стиглиц гуай их гоё бичдэг хүн. Харамсалтай нь энэ орчуулга авцалдаа муутай тааруу болсон байна. Стиглиц гуай Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, тэргүүн дэд ерөнхийлөгч байсан. Гэтэл түүний албан тушаалыг ч зөв орчуулалгүй дэлхийн банкны дэд эдийн засагч, дэд ахлах ерөнхийлөгч гэсэн байх юм. дэд эдийн засагч гэдэг албан тушаал ямар ч банкинд байдаггүй

6  |  0
Оогий(202.9.43.82) 2020 оны 01 сарын 02

Тэмээ гэхээр ямаа ярьсан хүмүүс. Тодорхой хүний буруу гэхээсээ ерөөсөө монгол орон цаанаас нь бодлогоор хийсэн туршилтын золиос болчихсон, тэр Ганболд Мянгуужин ч ялгаагүй, өөрсдөө золиос, тэдний оронд чи ч байсан өнөөдөр буруутан байх байсан, Сорос гэдэг нөхөр хорлосон байдгийг өмнө нь ч ярьсан. ОУВСАН, ДЭЛХИЙН БАНК бүгд нийлээд монголд дайсагнаж байхад бид 76, 30 гэр бүл гэхээс цаашхыг хардаггүй, Энэ шуналтай эрх баригчидыг тогтолцоо нь өарөө бий болгосон гээд байна, тэдниыг бүгдийг алсан ч оронд нь нөхөөд бий болчихно. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол нэмэргүй,

4  |  1
Хавар(202.9.45.65) 2019 оны 06 сарын 03

бялуу хуваах гэнэ ээ жигнэмэг хуваах гэхгүй

0  |  0
Hhh(83.248.23.215) 2019 оны 06 сарын 03

Za oilgoloo. Bid bugdeeree harlaa. Ur dun ni mash muu. Odoo garts haitsgaaya

0  |  0
Нямдорж Мягмар(60.242.81.8) 2021 оны 03 сарын 26

Маш сайхан хичээл байна . Манай төрийн томчууд үг үсэг бүрийг ухан уншиж алдаа оноогоо цэгнэн төрийн бодлогодоо тусган ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө ажил хэрэгчээр зүтгээсэй билээ. Бидэнд маш том боломж байсан , дутуу дулимаг ашиглаж алдсан, одоо ч байгаа . Зөвхөн төрийн зөв оновчтой бодлого л үгүйлэгдэж байна . Амжилт хүсье

6  |  1
T(202.126.89.145) 2019 оны 06 сарын 03

Hujaa bidniigee shulj moligdoj zaliar saijirsan Manai darga nar Hujaa nart atguulj baylagaa unegui ugch Hujaag tetgej huvi hun bayjij arx tumen yaduursan

1  |  1
zochin(59.153.113.158) 2019 оны 01 сарын 29

Yag l Mongol uls maan” iim bolchihson: tsuuhun,nuguu l 30 ail Mongol ulsiin bayalagiig IDEJ-UUJ-HULGAILJ-DEEREMDE bn.

0  |  0
ойка(66.181.187.124) 2019 оны 06 сарын 03

Шоковая терапия гэдэг бол үйлдвэр хөгжөагүй ядуухан орныг авсанд оруулах л арга.Зүрх нь зогсчихсон хүнийг цахилгаанаар цохиулах аргыг шок эмчилгээ гэдэг.Үүнийг Халзан Ганболд л хийсэндээ

2  |  1
цолмон(64.119.21.137) 2019 оны 01 сарын 28

Яг одоо Монголын байдал ийм л байна даа.

0  |  0
MGL(124.254.168.119) 2019 оны 06 сарын 02

Цөөн хэсэг хүмүүс ямарч аргаар хамаагүй бүх баялгийг гартаа оруулах гэж улайрдаг... гэсэн нь манай одоогийн байдал

2  |  0
Boogii(77.191.115.9) 2019 оны 01 сарын 28

Damdinjav huu mini bichsenee uuruu oilgoson bol uu?

3  |  0
Boogii(77.191.115.9) 2019 оны 01 сарын 29

Orchuulga yostoi l neg ”0” yum aa. Энтерпрайз ch geh shig. Unshaad yu ch oilgohiin argagui.

5  |  0
П.Болдгэрэл(64.119.20.250) 2019 оны 06 сарын 03

Уг нь бол маш чухал сэдэв л дээ. Орчуулга дээрээ л жаахан тийм байна. Жишээ нь, ”жигнэмэг хуваах” гэдэг хэллэг байдаггүй, ”бялуу хуваах” гээд тогтчихсон хэллэг ш дээ.

6  |  0
baagii(66.181.161.58) 2019 оны 06 сарын 02

монголчууд хариуцлага тооцохыг нийтээрээ харж шаардаж жагсаж хийсэн үйлийг нь үүрүүлж нэгдэж ажлаа хаяж хоолоо түр орхиж чаддаг болсон үед бүх зүйл аажимаар зөв болж монгол хүний амьдрал өөрчлөгдөх болно өөр олон хэрүүл муудалцаан бурхан гишүүн хэн ч аврахгүй

3  |  0
Tsegi(66.181.182.180) 2019 оны 01 сарын 24

Tiimee deer bgaa humuuceec bid shaardaj eh ornoo avrah zuv togtvortoi zuv bodlogo heregtei uuniig ard tumen temtsej zuv bodlogo gadnii hulgaichuudad huurtahgui hineer udirduulahgui bol bid yduurcaar baylagch ugui Odoo bur gazar nutgiig min zarah huuli canaacjilj bgaa ni undecnii ayulgui baidald zanal. Hiilne Iimeec bid tsuunh yaj ajillahig haruulah tsag bolood bna

1  |  0
зочин(202.9.40.145) 2018 оны 06 сарын 16

Нийтлэл сонирхолтой, гэхдээ манай ядуурлын гол шалтгаан бол ХАРИУЦЛАГА!!!! Хэн нь ч хариуцлагатай байж чадаагvй, дампуу байж! Засаг , тер , хууль, сонгогчид!!! Бусдаас буруу хайх хэрэггvй. Зvгээр л шудрага байж чадсан бол ...

0  |  0
zochin (202.179.27.254) 2018 оны 06 сарын 16

unshaad uzlee l dee Mongoliin uls torchid ulsiin erdes baylagiig xuvchlaxgui bx yostoi l yum bna zavaanuud xuvid ogchxoj bas deerees n ix baga uneer avsan tenguud n zardag tgd yaduursan yadarch yavaa mglchuudaa xarj amdardag. oorsnoo yum xiij chadaxgui baij yumx iix xumuusd ochix abylagiig xaaj yuch chadaxgui novshnuud buunuur idsen bna. undsenii kompanuud gej yaridag ch ted zuvxun oorsdiin xuviin xeregtseeg xangax todiixamjeetei setgeltei xumuus bdag. za tegvel mglchuudaa bichig usegt tailagdsan bolovserol ezemshshen ene novshnuudaas iluu mundag zuiluudiig xiitsegee!! ter l dutaj bna.

0  |  0
НУС(202.9.41.78) 2019 оны 06 сарын 02

ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИГЧИД ДАНДАА Л ТЭД ЮМ АВСАН ГЭЭД БАЙХЫН. УЛСЫН ХӨГЖИЛ БОЛ ЗӨВХӨН ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС Л ХАМААРНА. ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙХ АЖИЛ БОЛ НУСАА ИЛ ЗАДГАЙ НИЙХГҮЙ БАЙЯ.

0  |  1
гэсэр(202.9.41.78) 2019 оны 01 сарын 27

Гөдаадуудаар удирдуулаад үзвэл яах бол?айн?

0  |  1
Shockond orson negen(146.199.42.225) 2018 оны 05 сарын 17

Mangar l bish yum bol vvniig unshaad dvgnelt hiij zalruulga bushuuhan hiimeer yum. Yamarch surgaltgui, beltgelgui kapitaluzmd ard tumnee oruulsan. Yur dvnd nu uursudduu Ardchilagchid tasarhai bayajiv. MAN mun adil shine bayachuudtai bolov.

0  |  0
Hehehe(202.9.41.255) 2018 оны 05 сарын 14

Afrikiin omog aimgiinhan shig amidarch bgaa ni bidnii uursdiin tenegiinh yum Bna shuu dee, chaavaas

0  |  0
ядуухүн(202.21.127.160) 2019 оны 06 сарын 02

өмч хувьчлалыг Халзан ГАНБОЛД.Зи ЭНХБОЛД нар гардан хийсэн дээ.Хувьчлал нэрийн дор хэрхэн үнэгүйдүүлж улсын хөрөнгийг луйвардаж авахыг Америкчууд загварыг нь гарган өгч дээрхи нөхөд хэрэгжүүлсэн.Ардчилалын мангасууд зүгээр сууж байгаад баяжсан.Одоо эргүүлэн хураан авах ёстой. Бид гадаадад данстай овшорчид гэж ярихаасаа,дотооддоо баяжсагсадыг шалгах нь чухал.

2  |  0
Лхагва(66.181.160.91) 2018 оны 05 сарын 14

Ямар гоё нийтлэл

0  |  0
зочин(27.123.214.117) 2018 оны 05 сарын 13

Бидний 20 гаруй жил явсан замнал тийм их үр дүн авчирсангүй.

0  |  0
zochin(203.91.115.42) 2018 оны 05 сарын 12

Ardchilsan hubisgal hiisen gd l, yag unendee uildberiig n zogsooj hubichlaad absan turuus tursun terbumtnuud l ungursen 27 jild suiriulsen.Odoo ter uildberee dahiad baiguulah gd chadahgui l BN.Tegeed ardchilaliin anhdagchdad bair ugnu gj soliorood huuli bariad ..Yamar gabya baiguulsan yum be?

0  |  0
ЖБ(202.21.106.127) 2018 оны 05 сарын 12

нийтийн баялгийг луйвар хахуулиар авсан зарсан Женко М.Энхболд нар төрийн эрхийг барьж байхад бид яаж өөдлөхөв дээ

0  |  0
зочин(66.181.166.167) 2018 оны 05 сарын 11

Жасрай гуайн засгийн үед л хувьчлалыг хийсэн дээ. өмнөх засгийн газар яарч болохгүй, бэлтгэл дуусаагүй гэж анхааруулсаар байдал бүхнийг шууд хувьчилж цэнхэр, ягаан тасалбарыг үнэгүйдүүлсэн

0  |  0
МGL(124.254.175.114) 2018 оны 05 сарын 11

Цөөхөн хэдэн хүмүүс ямар ч аргаар хамаагүй бүх баялгийг авах гэж улайрдаг.Үр дүнд нь нийгэм дампуурдаг гэж байна.Бас төрийн мэдэлтнүүдийг хахуулдах замаар баялгийг авдаг гэж манай байгаа байдлыг яг хэлжээ

0  |  0
МGL(124.254.175.114) 2018 оны 05 сарын 11

Цөөхөн хэдэн хүмүүс ямар ч аргаар хамаагүй бүх баялгийг авах гэж улайрдаг.Үр дүнд нь нийгэм дампуурдаг гэж байна.Бас төрийн мэдэлтнүүдийг хахуулдах замаар баялгийг авдаг гэж манай байгаа байдлыг яг хэлжээ

0  |  0
МGL(124.254.175.114) 2018 оны 05 сарын 11

Цөөхөн хэдэн хүмүүс ямар ч аргаар хамаагүй бүх баялгийг авах гэж улайрдаг.Үр дүнд нь нийгэм дампуурдаг гэж байна.Бас төрийн мэдэлтнүүдийг хахуулдах замаар баялгийг авдаг гэж манай байгаа байдлыг яг хэлжээ

0  |  0
Түшиг(203.91.117.8) 2018 оны 05 сарын 11

Тийм л юм боллоо, хүний хүсэл шуналд хэмжээ хязгаар гэж бдаггүйг бас өнөөдөр харж ойлгож бна

0  |  0
ZOCHIN(112.72.11.123) 2018 оны 05 сарын 11

TSOCHMOG EMCHILGEE

0  |  0
Зочин(182.160.35.24) 2019 оны 01 сарын 27

Хувьчлал буруу явж байгаа нь 90 ээд онд ч тодорхой лтбайсан тэр уед шуумжилсэн болгоных дайсан гэдэг байсаан Харамсалтай нь гучаад жилийн дараа нийгмээрээ ойлгожь байх шив дээ Олон арван мянган ажилчдын ажил амьдралаар тоглосон доо

1  |  0
Иргэн(112.72.14.59) 2019 оны 01 сарын 26

Одоо тэгээд ухаантангууд юу гэх бол.Хувьчилаад байхаар сайжирна гэж бодсоор л байна уу.Төр авилгад идэгддэг гээд л...Үгүй юмаа төр цэвэр байх ёстой.Ажилгүй бол ядуурал.Хуучин байсан бүх үйлдвэрийг хувьчилж авсан нөхдөөс одоо буцааж авах хэрэгтэй.Агуулах,түрээс,баар цэнгээний зориулалтаар ашиглах байгаа бол өчиггүй хурааж ав.Бороотой өдрийн сан чухал.Одоо зөв замаар яваасай 30-н жил мунгинлаа.Дахиад төөрчихөв.Экспорт ямар чухлыг ойлго.Мөнгө тараахаа болиорой.

1  |  0
Nusak(172.58.41.184) 2018 оны 05 сарын 11

Manai udirdlaguud mash sain medej bgaa. Gantshan suvdag shunahai setgel ni saad bolood bn huurhii.

0  |  0
Ганцацрал(66.181.161.125) 2018 оны 05 сарын 11

Баялаг аа хэрхэн үнэ хүргэх бороотой өдрийн сан хэрхэн бий болгох арга гарц хайх ёстой гэж ойлголоо. Хэн тэгээд хийх вэ тийм ухаантай улс төрч эдийн засаг ч байна уу.

0  |  0
Зочин(64.119.17.196) 2018 оны 05 сарын 10

Цааш нь уншмаар байна. За та минь нэг хүн тэгэж хэлж гэнгүүт маргааш л Оюутолгойн гэрээг цуцална гэж юу юугүй хашгиралдаад унав даа. Ялгаа байхгүй бас л нэг төрлийн ”шок ажиллагаа” болж бид хохирохоос өөр үр дүнгүй. Энд үндэслэлтэй зүйл маш их байна. Холанд өвчнийг их гайхалтай тайлбарлаж. Бас манай шилжилтийн үйл явцыг ч гэсэн.

0  |  0
Гомбо(202.21.106.166) 2019 оны 01 сарын 27

Одоо МИАТ ийг хувьчилна гээд л дайраад байна. Либeралчлаад юу ч үгүй болох нь дээ. Үр дүнг нь гадны компаниуд хүртэнэ

1  |  0
зочин(112.72.14.178) 2018 оны 05 сарын 10

Үнэн байна. Манайхан үүнийг мэднхгүй дээ биш мэдсээр байж зориуд хийж баыгаа тул монголчуудын амьдрал цаашдаа улам доройтох юм байна Яана даа.

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 05 сарын 10

яг үнэн бичсэн байна .үүнийг ажилда тусгаж аваад одоо алдаагаа засаад ажилаач .эх орон ард түмнийхэ сайн сайхан амьдруулах хэрэгтэй .байна .ажилаа зөв хийгээч төрийн ажилчид минь

0  |  0
Зочин(103.9.90.51) 2018 оны 05 сарын 10

Монгол орныг Сакс, Да.Ганболд, Бямбасүрэн нар нийлж, Монгол улсад ”шокийн эмчилгээ” хийж ард түмний амьдралыг доройтуулж, олон үйлдвэр а/а-н газруудыг үнэгүйдүүлэн хувьчилж, цөөн тооны хүмүүст завших бололцоо олгосныг онож хэлжээ. Энэ бол тодорхой байсан. Аль нэг гаднын хүн хэлснээр ч болсон юм биш.

0  |  0
Зочин(59.153.114.133) 2019 оны 01 сарын 28

Яг л үгэнийг нь бичиж дээ баялагийг хямд авахын тулд төрийнхнийг хахуулддаг ,дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд байдаг бол худлаа асуудал юм бна цаанаасаа зохион байгуулалттай хийдэг тэгж байж таатай нөхцлөө бүрдүүлдэг луйварчид юм бна даа.

1  |  0
зочин(124.158.73.28) 2019 оны 01 сарын 27

анхнаасаа л мордохын хазгай гэгч болсон шүү дээ, нийтийн баялгийг хувьчилж авсан хэсэг нь төрийн толгойд гарсан бүгд л харж сэдэж байгаа.

1  |  0
Album(66.181.181.80) 2018 оны 05 сарын 10

Манайхан өөрсдөө ч ийм зүйл ярьдаг хүмүүс байдаг. Одоо нэг гадаад хүн хэлэхээр ухаарах уу яах уу харж л байхаас...

0  |  0
зочин(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Аргагүй ш дээ, Төрд нь дандаа Ард иргэд ээ Хуурч мэхэлж Худлаа амлаж гарсан Хулгайч, Луйварчид байгаа юм чинь,

0  |  0
Top