Ипотекийн зээлд 45 тэрбум төгрөгийг банкуудад хуваарилав

2018 оны 05 сарын 12

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 5 дугаар сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Тус санхүүжилтэд нийт  657 иргэн хамрагдаад байна.

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top