Дэд бүтцийн салбарт хамтран зүтгэж байсан хоёр эрхэм алд цэнхэр хадаг барин ажлаа хүлээлцсэн.
Ц.Түмэнцогт “Эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн энэхүү албанд томилогдож байгаад олзуурхаж байна” гээд стратегийн үнэ цэнэтэй төслүүдийг Монголын ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэйгээр хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж авч байгаад нь баяр хүргэж амжилт хүссэн бол шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүүөндөр боловсролтой туршлагатай хүнээр ахлуулсан Эрдэнэс Монголын удирдлагын баг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлэн амжилттай ажилласныг онцолж төрийн эзэмшлийн томоохон компаниудыг хөгжүүлэх энэ хариуцлагатай албанд хичээж зүтгэж ажиллахаа илэрхийлсэн юм.
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр компанийн хамт олонтой уулзсан тэрээр “Монголын эдийн засгийн гол суурь хөшүүрэг болсон энэ компанийн хамт олон мэргэжилтнүүдийн мэдлэг чадварт итгэдэг” гээдцаг хугацаа нь тулсан томоохон ажлуудыг нугалах, томоохон шинэчлэлүүдийг хийхэд цаашид шуурхай, хариуцлагатай ажиллах учиртайг онцоллоо.
“Эрдэнэс Монгол” нэгдэл Ц.Түмэнцогтоор удирдуулсан өнгөрсөн жил хагасын хугацаанд түүхэндээ анх удаа ашигтай ажилласан бөгөөд2017 оны гүйцэтгэлээр улсад278,5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, 481,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Мөн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг шийдэн,олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөдТавантолгойн 1072 хувьцааг бүртгэлжүүлсэн, экспортын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж чадсан. Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах,компанийн тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд хангах, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, компанийн зээлжих зэрэглэлийг ахиулсан нь томоохон эргэлт байсан гэж хэлж болно.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд бизнес санхүүгийн тайлагналыг олон улсын стандартын түвшинд гаргадаг болсон төдийгүй чанарын иж бүрэн удирдлагыг нэвтрүүлж эхэлсэн, компанийн засаглалыг сайжруулсан, компанийн стратегийг шинэчлэн боловсруулж, нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн стратеги болон нягтлан бодох бүртгэлийнбодлогын баримт бичигтэй болсон, удирдлага хүний нөөцийн чадавхийг дээшлүүлсэн гээд хийж хэрэгжүүлсэн олон анхдагч ажлууд нь уул уурхайн менежментийн шинэ түүхийг эхлүүлсэн юм.
www.zindaa.mn
Д.Дорж
Сэтгэгдэл ( 4 )
За ёстой юу ч хийгээгүй, өндөр цалин авч, гадаад дотоод хэссэн улсууд л байдаг гэсэн. Ямар юмны ашигтай байхав, нүүрс өсөж ТТ ашигтай ажиллахаар нэгдлийн хэмжээнд гэдэг нэрээр өсөлттэй гаргаад, кк. Одоо 2 жил өнгөрлөө, ядаж ингэсэн гээд бодитой үзүүлэх юм байна уу. Арай л муу удирдлага, баг. Нөгөө Мөнхбатын хэлдгээр МАН-ын нэг эмзэг цэг нь энэ компани болно шүү 20 онд .
Бямбасайханы баг хамгийн мундаг нь байсан. Түмэнцогтын баг хамгийн муу нь байсан тул тэднийг бүгдийг нь солих хэрэгтэй
Бямбасайханы эхлүүлсэн олон ажил байна.