Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон билээ.
Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийх аж. Энэ удаагийн буюу дөрөв дэх шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг 2018 оны 05-р сарын 02-оос 17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийлээ.
ОУВС Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дахь үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ
Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргаж байгаа хэвлэлийн мэдээлэлд тухайн оронд ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүдийн багийн урьдчилсан үр дүн дээрх дүгнэлтийг танилцуулж байна. Энд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн байр суурийн илэрхийлэл байх албагүй юм. Ажлын хэсгийн үнэлгээний урьдчилсан дүгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.
н.Жэф Готтлийбээр ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2018 оны 5-р сарын 2-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж 2017 оны 5-рсарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын [1]зээл олгохоор анх тохирсон. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж н.Готтлийб дараах мэдэгдлийг хийв.
“Хөтөлбөрийн хүрээнд макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ.
“Эрх баригчид 2018 оны төсвийн бодлогын хөтөлбөртөө төсвийн хязгаарлалт болон татварын удирдлагыг бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн, эрх баригчид төсвийн санхүүгийн удирдлага, ялангуяа концесс, төсвийн хөрөнгө оруулалттай төслүүд, Монголын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна.
“Санхүүгийн салбарын хувьд эрх баригчид саяхан хийгдэж дууссан Активын чанарын үнэлгээний дагуу хийгдэж буй арга хэмжээний нэг хэсэг болох банкны системийг бэхжүүлэх ажлуудаа үргэлжлүүлж байна. Өөрийн хөрөнгийн шаардлагаа хангаагүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл түүнийг хангах хугацаа байна. Зохистой нөхцөлбүрдсэн үед банкуудыг тогтворжуулахад төсвийн сангуудыг ашиглаж болох талаарх хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна.
Эрх баригчид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийг хийж, банкуудын балансыг сайжруулахаар мөнажиллаж байна. “Эрх баригчид инфляцид сэрэмжтэй байж, төлбөрийн тэнцлийг цаашид улам бэхжүүлэх мөнгөний бодлогын байр сууриа хадгалах үүрэг хүлээсэн. Эдийн засгийг гадаад цочролоос хамгаалахад тус нэмэр болох нөөцийн бүрдүүлэлтэд гарч байгаа ахиц дэвшлийг үргэлжлүүлэх нь туйлын чухал юм.
Макро эдийн засгийн эрүүл бодлогыг банкны системийн бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь хүүгийн хувийг аажмаар буулгахад нэмэр болно.” “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгааж их учиртай.
“Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье.”
[1] Доллараар илэрхийлэх дүнг 2017оны 5-р сарын 24-ний өдрийн ЗТЭ-ийн доллартай харьцах ханшаар тооцох бөгөөд энэ нь 2017 оны 2-р сарын 27-ны өдрийн ЗТЭ-ийн доллартай харьцах ханш буюу 1.35274-өөр тооцсон 425 сая доллар байна.
Англи хэл дээр: Энд дарна уу
Монгол хэл дээр: Энд дарна уу
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )