Б.Лхагважав: Энэ хэвээр байвал Таван толгойн гэрээг байгуулсан хүмүүс 2 жилийн дараа шоронд орно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдөртөө үргэлжилж хэлэлцүүлгүүд өрнөж, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаачид саналаа хэлж байна. Эдийн засгийн чуулганы үеэр Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар яригдсан. Засгийн газраас тодорхой  байр сууриа илэрхийлсэн. Зарим хүн гадаадын хөрөнгө оруулагчид, Таван толгойн төслийг хөдөлгөх хүмүүст баталгаа өгөх хэрэгтэй гэсэн санал хэлж буй. Тэдний нэг нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав юм. Тэрбээр, Манай улс түүхэндээ байгуулсан гурван том гэрээний  нэг нь Оюутолгой. Төмөр зам, Эрдэнэт үйлдвэрийн гэрээг байгуулсан. Өнөөдөр Оюутолгойн гэрээг байгуулсан, байгуулахад оролцсон хүмүүс шоронд сууж байна. Ийм байдлыг харсан хөрөнгө оруулагчид дахиад айна. Энэ хэвээр байвал Таван толгойн ордыг  хөдөлгөсөн, гэрээ байгуулсан хүмүүс хоёр жилийн дараа шоронд орно” гэсэн байр суурь илэрхийллээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.8) 2018 оны 05 сарын 23

Буруу гэрээ хийвэл дахиад хийнэ. Бас өмөөрөөд байгаа хүмүүсийг хамт хийж дандаа урбанек салат өгнө. Өөр хоол өгөхгүй . Зөв гэрээ хийвэл шоронд мэдээж хийхгүй шүү дээ. Санаа зоволтгүй

0  |  0
Зочин (64.119.24.213) 2018 оны 05 сарын 22

Шоронд орсон гээд байгаа хүмүүсийн үйлдэл хятадад байсан бол аль хэзээ цаазаар авахуулсан байгаа.

0  |  0
зочин(202.179.27.3) 2018 оны 05 сарын 22

Тэд Улс орноо биш Өөрсдийгөө бодож яваад Шоронд орсон ш дээ, Лхагважаваа, ямар нэг Ажил хийхдээ Амин хувиа биш Улс орныхоо гэсэн Сэтгэлтэй байцгаал даа, Тэгж Ажиллах юм бол Шорон биш Гавьяа шагнал хүлээж байна шүү дээ, Ард түмэн Тэнэг биш шүү дээ,

0  |  0
иргэн(202.179.27.3) 2018 оны 05 сарын 22

Та бүхэн Том Төсөл хөдөлгөхдөө Улс орондоо Ашигтай, Авилгал авахгүй байвал Та нарыг Хэн ч Шоронд хийхгүй шүү дээ,

0  |  0
ард түмэн(66.181.160.61) 2018 оны 05 сарын 22

Хамгийн гол нь тэд нар том төслүүдээ зөв хөдөлгөөгүйгээс л шоронд орсондоо .

0  |  0
Зоч(66.181.188.48) 2018 оны 05 сарын 22

Гудамжинд жагсдаг байхдаа монгол монголынхоо ард тумэн гэж яридаг байсан дарга болоод амбицтай болжээ

0  |  0
Ард(43.228.130.241) 2018 оны 05 сарын 22

Шоронд хийх нь зөв

0  |  0
Top