Наймаачин Ерөнхийлөгчийн үг аргагүй мөн дөө

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 22

“Монголын эдийн засгийн форум-2018”-д Төрийн өндөрлөгүүдээс эхлээд эгэл жирийн бизнесмэнүүд шинжээчид, эдийн засагчид, олигархи бүлэглэлийнхэн гээд бүгд оролцож үгээ хүргэхийг зорьж байна.

Харин тус чуулганы хоёр дахь өдрийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлсэн үгэндээ "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм." хэмээсэн юм.

 Ерөнхийлөгчийн энэ үг аргагүй бизнест анхан шатнаас нь хөл тавьсан хүний үг байлаа гэх хүмүүс байна. Зарим нь арга ч үгүй наймаачны үг байна даа гэх ч хүн байна. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн энэ үг олны анхаарлыг татахын зэрэгцээ ихэнх бизнесмэнүүдэд таалагдсан бололтой. Ямартай ч энэ нь тодорхой эрх мэдэлтнүүдэд зөвшөөрөгдсөн цагт сая биеллээ олно.

 

Н.Баатар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лууяа(112.72.14.35) 2025 оны 03 сарын 13

Гадаадад бараа гаргах юм л яриад байх юм,тийм бараа нь хаана байгаа юм бэ. Нөгөөх хэдхэн юмаа хүн болгонд яриад байх юм. Гадаадынхан манай хэдийг цээжлэчихсэн биз ээ.

1  |  0
Бат(112.72.14.35) 2025 оны 03 сарын 13

Шанхайн нийгэмлэгт элсвэл мэдээж Европын холбоо,Америктай таагүй харьцаатай болох нь тодорхой. Энэ бол муу юу гэвэл муу, муу. Нөгөө талаар Орос,Хятад хоёроо түшээд хүчийг тэнцүүлээд явбал шулуун. Ашигтай юу ,ашигтай,ашигтай.

1  |  0
zochin(116.44.154.116) 2025 оны 03 сарын 13

ene butehgui ee muu humuuseer toiruulsan hun ooroo medeej bas oliggui bi taarana ed ar mongoo yaj avrahuu dunhuu mongolchuudiig yaj tarhii n barihuu geed untachij chadahgui bigaa uls

1  |  0
монгол мөхөж байна (103.26.195.66) 2025 оны 03 сарын 13

150 129 эргүү малаа үхсэн элэнцгий чинь 3 дахь хөрш.. тэд нар чинь бүгд шимэгч хувалзнууд монголыг тэд нарын бодлого төлөвлөгөөгөөр устгаж байгааг одоо ард түмэн ойлгож эхэлсэн шүү

1  |  0
Зочин(150.129.142.8) 2025 оны 03 сарын 13

Наймаачны сэтгэхүйгээр тийм асуудалд хандаж болохгүй . Гуравдахь хөрш Америк , Европын холбоог яах гэж байгаа юм бэ

1  |  0
ll(112.72.14.1) 2025 оны 03 сарын 13

hudlaa am busad erunhiilugchduus drshvv

1  |  0
Djdj(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Tulga zailaa, odoo bodvol ex oronchid ni barij idex biz

1  |  0
Зоч(103.26.194.70) 2025 оны 03 сарын 13

Амжилт хусье

1  |  0
shigshih(103.57.93.209) 2025 оны 03 сарын 13

SHANHAI GEOPOLITIKIIN GOL TSEG

1  |  0
Зочин(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙГАА, АМЖИЛТ

1  |  0
иргэн(66.181.188.238) 2025 оны 03 сарын 13

путин жин пи нарын үгэнд орох юм байна. энэ цэргийн эвсэлд нэгдсэнээр 3 хөршийн бодлого гээч үгүй болох юм, цаашлаад хоёр хөршийн харцаар хөдлөх болно

1  |  0
энхөлд(150.129.141.79) 2025 оны 03 сарын 13

ШХАБ-тай сүжрээд байвал Европын холбоо, АНУ зүгээр хараад суугаад байна гэж байхгүй ээ Баттулгаа, наад зах нь зах зээлээ хаана

1  |  0
Jagaa(202.179.25.9) 2025 оны 03 сарын 13

Mundag.

1  |  0
иргэн, (202.179.27.3) 2025 оны 03 сарын 13

Уг нь Ерөнхийлөгчийн хэлсэнээр явах юм бол их юманд хүрнэ, Даана Эрх баригч гэж Ажил Бизнес гэж юу байдгийг ч мэдэхгүй Төсөв, Авилгалаар Хөрөнгөжсөн Нөхдүүдын Ухаан нь хүрэхгүй, Дэмжих ч үгүй л дээ,

1  |  0
Зочин (202.9.41.31) 2025 оны 03 сарын 13

Мэдлэг маруухан ч гэсэн хулгай хийж улсаа зарахгүй нь сайхан юм даа

1  |  0
butqu(139.5.219.20) 2025 оны 03 сарын 13

medeh medleg bhgui ym chin odoo yahavdee... Meddeg n l yaj hulgai hiij hud shaaohuu l gej bgaa...

1  |  0
Адар(183.177.100.3) 2025 оны 03 сарын 13

”Ялсан Монгол” Шанхайн хамтын нийгэмлэгийг гэнэт саналаа юу?

1  |  0
Top